3-р сар дуусч, АНУ-ын ихэнх том сургуулиудын хариу гарснаар 2025 онд төгсөгчдийн аль сургуульд явах нь эхнээсээ шийдэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн онцлог болон өөрийн туршлага дээр үндэслээд цаашид эцэг эхчүүд юунд анхаарч, хүүхдүүдээ чиглүүлвэл зүгээр вэ гэдэг дээр товч зөвлөгөө өгье. Ахлах ангийнхан уншчихад бас илүүдэхгүй.
Эхлээд өрсөлдөөний талбарыг ойлгох хэрэгтэй -
- Энэ жил Алтан гахай жилийн хүүхдүүд төгсөөд дэлхий даяар сургуулиуд түүхэн их хэмжээний application хүлээн авсан. АНУ-д гэхэд 3.9 сая хүүхэд 2000 гаран 4 жилийн их сургуульд өргөдлөө явуулсан байна. Тэгэхээр мэдээж өрсөлдөөн ихсэнэ. Баттай орчих байх гэсэн сургуулиудад хүүхдүүд ороогүй каунселорууд хүртэл гайхаж байна. (тэнцээгүй хүүхдийн мэдрэмж ямар байдаг жишээ шэйрлэв).
- Том сургуулиуд 1600-8000 хүүхдийн суудал дээр 80,000-130,000 application хүлээн авдаг. 3-15% acceptance rate гэсэн үг.
- Олон том сургуульд SAT/ACT test-optional байсан сүүлчийн жил тул зарим нь оноотой, зарим нь оноогүй тэнцсэн.
- Ирэх жилээс энэ тоо багасч дээрдэнэ гэсэн хандлагатай байна.
Яавал тэнцэх вэ?
- Надаас зөвлөгөө авахыг хүссэн хүүхэд бүр "Ivy League"-ийн сургууль, топ 20/50-д ормоор байна гэдэг. Хүн хүсч болноо. Хүсэхийн тулд хамгийн эхний объектив шаардлагыг хангах ёстой. Тэр нь дан тоон үзүүлэлтийг хэлж байгаа:
SAT oноо- 1400+,
Ахлах сургуулийн 4 жилийн голч дүн- 3.8+/95+,
Англи хэлний оноо: IELTS 7.5+, TOEFL 100+, Duolingo 125+
Энэ хамгийн ерөнхий шалгуурыг хангасны дараа ТОП гэж БОДОЖ эхэлж болно. Үүний дараа хоорондоо адилхан мянга мянган ийм өндөр оноотой хүүхдүүдийг юугаар нь ялгадаг вэ гэвэл субъектив үзүүлэлтүүд болох эсээ, хичээлээс гадуурх хийсэн ажлууд, багш/каунселорын тодорхойлох захидлуудыг уншиж харьцуулна. Өөрийнхөө голч, оноонуудыг хүссэн сургуульд чинь хүрэхээр үгүйг энд оруулаад шалгаж болно: https://www.kollegio.ai .
Аdmissions Officer-ууд 40% дүн, оноо, 30% эсээ, тодорхойлох захидал, ярилцлага, 30% манлайлал, хичээлээс гадуурх ажил хардаг. Үүнийг holistic application review гэж нэрлэдэг. Дашрамд дурдахад Admissions Officer нэг хүүхдийн материал дээр 10 минут зарцуулж, түүнээс 3т нь эсээ уншина.
Тэгэхээр та хэд маань эхний ийм шалгуур хангахгүй байгаа бол ТОП, IVY гэж өөрсдийгөө битгий зовоогооч ээ. Өөрийнхөө хэмжээнд таарсан сайн хөтөлбөртэй сургуульд явах нь чухал. Харвард төгсөөд ажилгүй яваа хүмүүс зөндөө байна. ХААНА ЭХЛЭХ НЬ БИШ, ХААНА ТӨГСӨХ НЬ ЧУХАЛ байдаг. Америкаас гадна дэлхий даяар өчнөөн сайн сургууль байгаа. Сургууль та нарыг голно уу гэхээс та нар сургуулийг битгий гол.
За тэгвэл бид яах ёстой вэ?
- Монголын өндөр төлбөртэй хувийн сургуулийн хүүхдүүд IELTS оноо нь 6.0 гаас дээш гарахгүй байна. Тэгэхээр сургуульд нь найдалгүй 10-р ангийн зунаас нь эхлээд түвшинг нь тогтоох шалгалт өгүүлээд бай. IELTS/TOEFL сайн өгөөд л тэнцчихдэг гэдэг ташаа ойлголт. Визний сургуулиуд л ийм байдаг. Монгол хүүхдүүд төрөлх хэл нь англи хэлтэй хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа болохоор энэ хамгийн basic шалгуур.
- Онлайн харсан юмандаа найдаж, бусдыг дагаж шийд гаргах биш, өөртөө тохирох сургууль олох судалгааг 11-р ангийнхаа турш хий
- 11р ангийн зунаас бэлдэж эхлэх нь хүртэл хэт оройтож байна. SAT, IELTS, TOEFL нэг шөнө бэлдээд өгчих шалгалт биш. Үүнээс гадна өчнөөн анкет, асуулт бөглөнө. Монголд 12 төгсөөд КОНКУРС өгдөг сэтгэлгээр ээж аав нар маань 12 төгсөхийг нь хүлээгээд байдаг. 12т ороод "одооноос би юу хийх ёстой вэ?" гэвэл аль хэдийнэ оройтсон. Ихэнх их сургууль, коллеж 9-12р ангийн дүн, хөгжүүлэх ажлыг л авч үздэг. Хүүхэд чинь 1-8даа хэд сурах нь сонин биш. Суурь хичээлүүдээ ойлгоод явахад болно. Тэгэхээр 2-р ангийн хүүхдээ В авлаа гэж битгий зовоо.
- Хүүхдүүд мэргэжил сонголтоо нухацтай бодоод, цаашид ажлын олдоц хэр байх, карьер төлөвлөлтөө урт хугацааны том зургаар харах хэрэгтэй. Аль нэг сэдэвт дуртай байлаа гээд тэр мэргэжлээр ажил олдох баталгаа байхгүй. Ялангуяа Монголдоо буцаж ирж ажиллана гэвэл ажлын байраа бодолцох хэрэгтэй. Шинжлэх ухааны чиглэлээр сурвал магистр хийхээс нааш ажил олоход хэцүү.
- Сургуульд тэнцэхэд эсээ сайн бичихэд л болчихдог гэсэн цуу яриа их бий. Сайн эсээ чухал хэдий ч юу чухал вэ гэдэг дараалалд эсээ 3т орно. Эсээг сайн бичихийн тулд хүүхдүүд бичиж, найруулах чадвар сайтай байх хэрэгтэй. Тэгэхийн тулд ном уншдаг байх хэрэгтэй. Логик дараалал, flow, style and tone гэдэг юмнуудыг юм уншиж л өөрийнхийгөө олно. Өөрийнхөө тархийг dataset-ээр train хийнэ гэсэн үг. Мөн бусад амжилттай орсон эсээнүүдийг уншиж санаа ав. Ихэнх хүүхэд эсээгээ сүүлийн 2 долоо хоногт тулгаж бичдэг. Тэгэж бичсэн эсээ яавч сайн байхгүй. Чанартай эсээ багадаа 2 сар нухаж гарч ирнэ.
Товчхондоо ийм байна. Ямар их өрсөлдөөн байдгийг бодит жишээгээр ойлгуулахын тулд энэ жил apply хийсэн, объектив шаардлагууд хангасан өчнөөн олимпиадаас медальтай, сайн дурын ажил хийсэн, шагналтай хүүхдийн сургуулиудын хариуг харуулж байна. 4 сургуульд тэнцэж
, 5-д тэнцээгүй
, бусдад нь хүлээлгэнд орсон
байна. Тэгэхээр сайн байгаад ч заримдаа хангалтгүй тул ТОП гэж өөрсдийгөө битгий зовоо. ТОП-ыг нь төгслөө гээд амьдралд сайн явах, аз жаргалтай байхын баталгаа биш гэсэн судалгааг уншаарай: https://www.khongoro.com/2024/10/blog-post.html#more


