feawfaewgae

Хөөрч яваад хөрсөн дээрээ буух хэцүү

Гадаад явах, тэр дундаа удаан хугацаагаар гадаадад сурч амьдрахад хүн төрөл бүрийн сэтгэлзүйн өөрчлөлтийг туулдаг. Би сэтгэл судлаач биш хэдий ч өөрийн биеэр туулж өнгөрсөн туршлага, тухайн үеийн сэтгэл санааны байдал болон бусад хүмүүсээс ажигласан зүйлсээ хуваалцъя гэж бодож явсаар хэдийнэ дөрвөн жил өнгөрсөн байна. Энэ нийтлэл нь удахгүй гадаадад суралцахаар явж байгаа хүмүүст, цаашид суралцах хүсэлтэй хүмүүст илүү сонирхолтой байх болов уу.


Excitement

Гадаадад суралцахад бэлтгэх, сургуульд тэнцэх шат дамжлага нь жил гаран хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, шалгалтуудад бэлтгэнэ. Мэдээж олон сараар хөдөлмөрлөж энэ бүхний эцэст үр дүн нь гарч гадаад явах визээ авах тэр мөч сайхан. Энэ үед хүн бүр л догдолдог байх. Миний хувьд ч ялгаагүй тийм байсан. Яг тэр мөчид бол өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ, бахархал төрнө, урам зориг орно. Үүнээс гадна нэг тийм сайхан ертөнц рүү яваад, өөр хүн болоод ирэх юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэрүүхэн тэндээ өрийгөө их л мундаг юм шиг санаж эхэлнэ дээ.
Stress
Зорьсон газраа очсоны дараа их гэгэлзэхийн хажуугаар бас ядардаг. Байраа олж суурьшин төвхнөх, хичээл сонголт хийх, найз нөхөдтэй болох, орчин тойрондоо дасах гэх мэт цаг хугацаа завгүй өнгөрнө. Энэ үед хурдхан найз нөхөдтэй болж туршлагаас нь хуваалцахгүй бол ганцаараа бүгдийг сурч, дасан зохицоход илүү их хугацаа шаарддаг. Яг хичээл эхэлсэн даруйд Би юу хийчих вэ? гэж бодох үе байсан. Өмнө нь сурч байгаагүй орчин, арга барил болохоор зарим хичээл хүнд ч санагдаж магадгүй. Ер нь л би энэ бүхний ард гарч чадах уу? Би яах гэж ирлээ? гэж бодно. Гэхдээ санаа зоволтгүй, ийм бодол аяндаа шалгалтын ачаалалд дарагдаад алга болно. Энэ үед сэтгэл санааны байдал, туулж байгаа хүндрэлээ найз нөхөдтэйгээ нээлттэй хуваалцах нь их чухал. Тэд чамд урам өгч, чи чадна гэсэн сэтгэгдэл төрүүлж тусална.

FOMO
Магистрын эхний нэг жил FOMO (Fear of missing out) буюу ямар нэг юмнаас хоцорчих вий гээд л сургууль дээр болж байгаа бүх арга хэмжээнд оролцохыг хичээдэг. Хэрэв энийгээ зөв зохицуулж, цагаа хуваарилж чадахгүй бол  яваандаа өөрийг чинь стрессдүүлж ядаргаа болно. Харин эдгээр арга хэмжээнүүд жил бүр давтагддаг учраас хоёр дахь жилээс тэгтлээ их сонирхохоо болино. Мөн байгаа дээрээ сайн зугаалж газар үзэж авъя гээд амралт болгоныг завгүй өнгөрөөнө (миний хувьд лав тийм байсан). Энэ нь харин ихээхэн сэтгэл ханамж өгдөг тал бий. Өөр өөр газрын түүх соёлтой танилцаж, тэр газрын залуусаас суралцан урам зориг авч, найз нөхөд болох нь их таалагддаг байсан. Ямартай ч эргэж хараад тэгэх байж дээ гэж бодохгүйн төлөө гээд л дараагийн амралтын аялалд зориулж мөнгөө хадгалдаг байж билээ. Одоо ч тэрэндээ харамсдаггүй яагаад гэвэл дараа гэхээр үнэхээр дараа нь ирэхгүй байсаар байгаад буцах хугацаа болдог юм байна лээ.

Anxiety
Хоёр дахь жил төгсгөл рүүгээ ойртохын хэрээр буюу төгсөх үед сандарч эхэлнэ. Ер нь би чинь юу хийж яваа билээ? Төгсөөд ажил яах билээ? Судалгааны ажил маань ямар шатанд явж байна вэ? гээд л гэнэт ухаан орж бодох зүйл их гарна. Нэг мэдэхэд нөгөө хөөр баясал, эрх чөлөө дуусч хариуцлага тооцох цаг болно. Тэгснээ дахиж энэ амьдралаараа амьдрахгүй гэсэн битүүхэн гуниг төрнө. Энэ үед бол их л төөрөлддөг юм шиг санагдсан. Америкт сурч байгаа ихэнх хүмүүс, Монголчууд гэлтгүй бүх л орны оюутнууд тэндээ үлдэж ажиллахыг хичээж байгаа харагддаг байсан. Харамсалтай нь АНУ визны журам чанга тул хүссэн хүн бүр үлдэж чаддаггүй. Харин тэтгэлгээр сурсан хүмүүс бол буцахаас өөр сонголтгүй байдаг.

Reverse culture shock
Нутаг буцах үедээ амьдралыг их л гоёор төсөөлнө. Буцаж очоод ийм тийм юм хийнэ гээд л төлөвлөж гарна. Чухам их мундаг мэдлэг туршлагатай болчихсон юм чинь алж өгнөө гээд л. Ирсний дараа нэг тийм бүхнийг хийж чадах юм шиг сэтгэлгээтэй байдаг. Цээжинд нь уул хад багтаад л, бүх юм хүссэнээр нь болчих юм шиг санагдана. Бөөн амбиц болсон гар л байдаг юм даа. Тэгээд аяндаа бодсон, санасанаа эхнээс нь оролдож үзээд улс орны байгаа байдалд нийцэхгүй, дэмжлэг туслалцаа хомс гэдгийг ойлгож, Монголынхоо хөрсөн дээр буухгүй юм бодож явснаа ухаарсны дараа, түүнтэй яалт ч гүй эвлэрнэ. Үүнээс гадна чиний үлдээж яваад ирсэн гэр бүл, эх орон чинь нэг их өөрчлөгдөөгүй өмнө нь яг байснаараа л байна. Харин ч нөгөө сайхан төсөөлсөнөөс чинь эсрэгээрээ чи ажилгүй, найз нөхөд чинь гэр бүл гээд чамайг тоох завгүй, нөхцөл байдал хүссэнээр чинь байхгүй хэсэг байснаар энэ нь удалгүй depression буюу сэтгэл санааны хямрал болж хувирна. Хэрэв үүнийг эсэргүүцэх юм бол өөрөө л зовно. Энэнээс гарах хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг байх. Гэхдээ ямар ч байсан миний хамт явсан оюутнуудад бүгд л ямар нэгэн байдлаар илэрч байгаа гэж тухайн үед байсан. Үүнийг reverse culture shock гэдэг.

Биеэ тоох
Миний ажигласнаар яг ирснийхээ дараа зарим хүмүүс их л “пээдгэр” байдаг. Бусадтай нэг тийм бардам ч гэх үү, онгироо ч гэх үү харьцана. Тэгээд аяндаа сэтгэлзүйн энэ үеийг давсны дараа хөрсөн дээрээ бууж, хаанаас ирсэн хэн байснаа ухаармагц хуучин төрхөмдөө орно. Гэхдээ яалт ч гүй хүн тэр их тэмцэл ч гэхүү, тэнцэл ч гэхүү, тэр болгоны ард гарснаар тодорхой хэмжээнд өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж их бага хэмжээгээр нэмэгддэг юм байна лээ. Хэрэв эргэн тойрны чинь хэн нэгэн ийм зан гаргавал зөвөөр ойлгоорой.

Identity crisis
Ирээд ажил хайх нь өөрөө бас нэг шалгуур байдаг. Миний ажигласнаар олон хүмүүс эргээд хуучин ажилдаа ордог. Сайн ажиллаад зэрэг ахих нэг нь ахиж, залхах нэг нь болиод өөр ажил хайдаг. Энэ үед identity crisis буюу өөрийгөө хэн бэ гэдэгт эргэлзэж төөрөлдөнө. Зарим нэг нь нутагтаа дасахгүй, байгаа байдал, ажил амьдралаа голж ер нь гадаадад амьдрал илүү дээр юм байна гээд буцаад явдаг. Харин анхнаасаа өөрийгөө буцаж очоод нэмэргүй, гадааддаа илүү ихийг хийж бүтээнэ гэсэн хүмүүс үргэлжлүүлээд Докторын зэрэгт сурдаг.

Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, өөрчилж чадахгүй зүйлстэй эвлэрсний дараа, нэг бол амьдрал чинь таалагдана нэг бол аз жаргалгүй нэгэн яваад л, ахиж гадагш явах гарц хайсаар байх болно.

Энэ постод би зөвхөн өөрийн мэдэрч байсан болон өөртэй адил явсан бусдаас ажигласан зүйлсээ хуваалцсан болно. Хүн бүрийн сэтгэл зүйн байдал өөр байдаг тул яг ийм байна гэж битгий ойлгоорой. Энэ бол сэтгэлзүйн судалгаа биш зүгээр л блог шүү! Харин гадагшаа сурахаар явж байгаа залуус үүнийг уншаад сэтгэгдлээ хуваалцана биз ээ. Та бүхний сэтгэлзүйн давалгаа, туршлагыг бас сонсохыг хүсч байна.

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Хөөрч яваад хөрсөн дээрээ буух хэцүү
Хөөрч яваад хөрсөн дээрээ буух хэцүү
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhwGgNbyS3CPF7lF96H3QvmhS9UyOyrgRqSjRgT2vsIrpCpLPW6w4Wo3e3QTtyFVu0gsIWbpxiYu0rwjaJ5Jlfoez8b1gMuLtL8bfcaf6GDb3hUCIMhz8Zx7XsthCFvLGmVcNJMHypOhAs/s640/22.jpeg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhwGgNbyS3CPF7lF96H3QvmhS9UyOyrgRqSjRgT2vsIrpCpLPW6w4Wo3e3QTtyFVu0gsIWbpxiYu0rwjaJ5Jlfoez8b1gMuLtL8bfcaf6GDb3hUCIMhz8Zx7XsthCFvLGmVcNJMHypOhAs/s72-c/22.jpeg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2018/07/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2018/07/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy