feawfaewgae

Хүүхдээ аль сургуульд өгөх вэ? [2017-2018]

Бага насны хүүхэдтэй ээж аав, эмээ өвөө бүрийн толгойны өвчин бол хүүхдээ аль сургуульд өгөх вэ? гэдэг асуудал. Мэдээж бүгдээрээ хүүхдээ сайн хүн болгох хүсэлтэй, сайн сургуульд явуулах сонирхолтой байдаг хэдий ч хүн болгон өндөр үнэтэй төлбөртэй сургуульд өгөөд байж чаддаггүй. 

Нэг үеэ бодвол гадна дотны хөрөнгө оруулалттай хувийн сургуулиуд нилээд ихэсч, тэр дундаас хэн нь юугаараа ялгаатай, онцлог гэдгийг мэдэхээ больсон байна. Би өөрөө бага ангийн хүүхэдтэй ээжийн хувьд сургууль сонгох толгойны өвчнийг хэсэг мэдэрсэн. Гадаадад байсан учир бүх сургууль руу ярьж мэдээлэл авах боломжгүй, мэддэг танидаг хүмүүсээс ам дамжин тэр сайн, энэ муу гэсэн цуурхал сонсож, шийдвэр гаргахад төвөгтэй байсан тул хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа хүмүүст зориулан энэхүү нийтлэлийг анх 2015 онд бичиж, олон хүнд хэрэг болсон гэдгийг сонсоод 2017-2018 оны хичээлийн жилд зориулан мэдээллийг шинэчлэн бэлдлээ.

Энд байгаа мэдээлэл нь таныг хүүхдийнхээ сонирхол, биеийн ачаалал даах чадвар, болон өөрсдийн санхүүгийн боломжид тулгуурлаж сонголт хийхэд дөхөм болох болов уу гэж бодож байна. 

Аргачлал: Энэ мэдээллийг цуглуулахдаа интернэтээр сургуулиудын цахим хуудас руу орж мэдээлэл түүхийн зэрэгцээ, ихэнх рүү нь өөрийн биеэр утасдаж 'Хүүхдээ бэлтгэл ангид өгөх гэсэн юм. Хэдэн асуултанд хариулж туслаач' гэж "гуйж" авсан болно. Зарим мэдээллийг нь танидаг сургуулийн захирлууд руу асуултаа илгээж хариулт авсан байгаа. Утсаар асуухад зарим нь их сайхан ааштай бүх асуултанд дэлгэрэнгүй хариулж байхад зарим нь дуртай дургүй, дутуу хариулсан учир зарим нүдэнд мэдээлэл хоосон, эсвэл зөрүүтэй байгааг ойлгоно биз ээ. Сүүлд нь авсан мэдээллээ нэгтгэж, ээж аав нар үзэхэд хялбар болгон харьцуулж хүснэгт, графаар буулгасан. 


Тодруулж хэлэхэд энд аль нэг сургуулийг төвийлгөж, сурталчлах зорилго байгаагүй бөгөөд цэвэр мэдээллийн чанартай хүргэж байгаа болно. Мөн сургуулиудын сургалтын чанартай хамаатай асуудал огт хөндөөгүй. Тэрийг тусдаа судалгааны мэргэжилтнүүд хийх биз ээ. 

Асуух асуулт байвал сургуулиуд руу нь шууд утасдаж асуугаарай.


Сургуулиудын онцлогийг нэгтгэсэн хүснэгт

Сургалтын төлбөрийг харьцуулсан граф
Сургуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл:

1. Сургуулийн нэр: British School of Ulaanbaatar
Хаяг: ХУД, 4-р хороо
Утас: 7004-7788, 8990-7788
Цахим хуудас: www.britishschool.edu.mn

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
4 настай бэлтгэлд хамрагдаж, 5 настай 1-р ангид орно. 13 жилээр төгсөнө.
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
Нэг ангид 20 хүүхэдтэй
2 бүлэгтэй
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Ээж аавтай нь хамт ярилцлага авна
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги:  10,080 ам. доллар
b)    Дунд анги: 13-14,970 ам. доллар
c)     Ахлах анги: 14,790-19,350 ам. доллар
Нэг удаагийн өдрийн хоол: 6500-9500 төгрөг.
Дүрэмт хувцас: 242,500-265,000 төгрөг
Биеийн тамирын хувцас 95,000-165,000 (хүүхдийн размерээс шалтгаална)
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
Цэцэрлэгээс нь эхлээд англи хэл заана.
Хичээлүүд бүгд англи хэлээр орно. Зөвхөн Монгол хэл, Монголын түүх, Монгол бичиг монголоор
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Ганцхан англи хэл заана. Хоёр дугаар ангиас хятад хэл үзнэ.
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
Өглөө 8:30 аас хичээл орно
3 цагаас бэлтгэл анги тарж
3-4 хооронд дугуйлан орно
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Бэлтгэл ангийн хүүхдүүдийг ээж аав нар зөөнө
1-р ангиас зөөж болно. Автобус бий.
Төлбөр нь тусдаа. Жилийн 1.5 сая төгрөг
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн гол хичээл Англи хэл, математик, шинжлэх ухаан. Мэдээж бусад хичээлүүд орно.
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Англи, Уэйлсын боловсролын системийг дагуу явдаг
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Бассейнтэй. 1-р улиралд биеийн тамирын хичээлээр зөвхөн бассэйн орно. 2-3 дугаар улирлаас сонгож биеийн тамир бассэйн аль нэг орно.
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Одоохондоо байхгүй.
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
2 хоолтой. 10:30 цайны завсарлага. Хөнгөн зууш, боов. 12:30 өдрийн хоолны цаг. 2 хоолтой. Хоолны төлбөр тусдаа. Өдрийн 6000 төгрөг. Улирлаар төлнө. Сургалтын төлбөр мөн адил улирлаар төлнө.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?




























































2. Сургуулийн нэр: 
Гёте Бүрэн Дунд Сургууль
Хаяг: Баянзүрх дүүрэг, Нам Янжүгийн гудамж
Утас354037, 99855808, 99969633, 96167227
Цахим хуудас: www.goethe.mn

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
3 сарын 1-ээс бүртгэл эхэлнэ.
Бэлтгэл бүлгийн хичээл 4-р сарын 3 дахь долоо хоногоос эхлэн өдөрт 4 цагаар 3 долоо хоног үргэлжилнэ
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
Нэг ангид 25
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Шалгалтгүй. 3-р ангиас орох хүүхдүүдийг шалгадаг.
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 5 сая
b)    Дунд анги: 5.5 сая
c)     Ахлах анги: 6 сая
Автобусаар хүргэх сарын 80000
ё
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
Үсэг үзэхгүй. Герман хэл яриагаар заагаад явна. Герман хэл, Англи хэл хоёрын аль нэгийг сонгоод явна. Долоо хоногт нэг цагийг гадаад багш заана.
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Герман
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
Өдөр 13:00-17:00 цаг хооронд
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Автобус байгаа. Гэхдээ 1-р ангийнханыг ээж ааваар нь авахуулдаг. Ээж аав нь авахдаа гэрийн даалгаврыг нь бичиж авдаг.
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Хөтөлбөрийн дагуу орно.
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
  • 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах
  • DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэх
  • DSD II-ийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлээр, хоёр улсын Засгийн Газрын гэрээгээр уул уурхайн чиглэлээр ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой
  • Англи хэл болон герман хэлний зуны вакуумжуулсан сургалтанд тухайн улсад зуны амралтаараа хамрагдах
  • Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч гэрчилгээ авах
       Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Бассейн байхгүй. 6-р ангиас Орчлонгийн бассейн явдаг.
        Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байгаа. Сарын 300000. Бүтэн өдөр 8 – 18:00 хооронд харна.
        Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Үдийн цай хөтөлбөр байгаа
        Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Монгол багш нар. Гадаад хэлийг нь гадаад багш нартай хольж орно.



3. Сургуулийн нэр: International School of Ulaanbaatar
Хаяг: ХУД, 15-р хороо, Four Seasons Garden
Утас70160010, 70160020, 70160029
Цахим хуудас: www.isumongolia.edu.mn


Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
4 настайгаас бэлтгэлд авна.
5 настай цэцэрлэгт
6 настай 1-р анги
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
3-5 бүлэг авна. Шууд цэцэрлэгээс 1-р анги руу орно. Гаднаас хүүхдүүд авна гэхдээ хүлээлгэнд, дарааллаар орно. Сурагчдын квоттой, нэг үндэсний хүүхэд 40%-иас хэтэрч болохгүй, одоогоор Монгол хүүхдүүд хүлээлгэнд орно. Бүртгүүлээд хүлээж байгаад оронтоо гарахаар орно.
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Шалгалтгүй. 3-р ангиас орох хүүхдүүдийг шалгадаг.
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 1-5р анги 19,412 ам. доллар
b)    Дунд анги: 6-10р анги 23,662 ам. доллар
c)     Ахлах анги: 11-12р анги 25208 ам. доллар
Номын сангийн барьцаа 120 ам.доллар
Сурах бичгийн төлбөр 350 ам.доллар
Автобус жилийн 1050 ам.доллар
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-р ангиас. Монгол хэлээс бусад хичээл англиар.
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
6-р ангиас өөрсдөө хэлээ сонгоно. Одоогоор заагдаж байгаа Мандарин Хятад, Солонгос, Испани, Франц гэх мэт хэлнүүдээс сонгож болно.
Байхгүй байгаа хэлийг заалгамаар байвал өөрсдөө багшаа олоод ганцаарчлан сурч болно. Төлбөрийг нь өөрсдөө хариуцана.
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
Хичээл 8:10-3:10 хооронд
1-р ангиас дугуйлантай. 4 цагт тарна. Өөрөө дугуйлангаа сонгоно.
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Автобус 6 чиглэлд явна. Нэг жилийн 175 өдөр, 1050 ам.доллар
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
International Baccalaureate (IB) 1-р ангийн графикаар орно. Тоо, зураг, биеийн тамир зэрэг 6 чиглэлээр.
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Гадны компаний ажилчдын болон дипломатуудын хүүхдүүд явдаг.
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Өргөтгөл баригдаж байгаа. Эхний ээлжээ авсан. Үүнд анги танхимууд байх ба бассэйн, сурагчдын театр 2-3 жилдээ хүлээж авах байх.
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байхгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Цайны газрыг тусдаа компани ажиллуулдаг. Хүүхэд бүрт данс нээгээд ээж аав нь мөнгө байршуулна. Цагаан хоол бас бий.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Монгол хэлээ монгол багш нар заана. Бага ангийн туслах багш нар монгол хүмүүс байгаа. Нэг анги 2 багштай. 1 нь гадны багш, нэг нь монгол. Нийт багш нар 11-13 өөр үндэсний багш нар. Бүгд IB хөтөлбөрөө мэддэг, туршлагатай хүмүүс байдаг. Захирлууд өөрсдөө гадны орнуудад зохион байгуулагддаг өдөрлөгөөс түүж сонгодог. 2 жилийн гэрээгээр ирдэг.































































4. Сургуулийн нэр: Логарифм
Хаяг: Сүхбаатар дүүрэг. 8-р хороо. Оюутны гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд
Утас: 88207373, 88118803, 77003233
Цахим хуудас: logarithm.edu.mn

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
3 сарын 10-наас бүртгэл эхэлнэ
4 сарын 1-ээс эхний ангийн хичээл орсон.
5 сарын 1ний анги 1 сар хичээллэнэ.
Бэлтгэл ангийн төлбөр 300,000 төгрөг
Өдөр бүср 4-6 цагийн хооронд 4 хичээл орно
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
Нэг анги 30 хүүхэдтэй
3 бүлэгтэй
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Үгүй. Бэлтгэлээ төгсөхөөр нь шалгана.
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 4.75сая
b)    Дунд анги: 4.75сая
c)     Ахлах анги: 4.75сая
(дээрх үнийн 4 сая нь үндсэн төлбөр, өглөөний цай, өдрийн хоол орсон. 750,000 нь англи хэлний Grape Seed хөтөлбөрийн төлбөр)
Дүрэмт хувцас: 45000эм, 53000эм.
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-р ангиас англи хэлний хараа, сонсгол, ой тогтоолт хөгжүүлэх хичээл ороод, 3-р ангиас үсэг үзнэ
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
3-р ангиас Орос, Япон хэлийг нэмэлтээр үзэж болно
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:30 - 3:30 хооронд
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Байхгүй
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Улсын хөтөлбөр дагуу үндсэн 6 хичээл
Мөн бүжиг, даам, зураг, англи хэл, тоо зэрэг хичээлүүд
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
3-р ангиас бассэйн орно
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байхгүй
Дэргэдээ Дуду Эмээ цэцэрлэгтэй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өглөө 10:26д нэг аяга сүү, боов
Өдөр бүр халуун хоолтой. 1-2р хоол төлбөрт багтсан.
2 дахь өдрүүдэд цагаан хоолны өдөр
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Англи хэлний багш нар хольмог. Япон хэл, Орос хэл, SAIS-ийн багш нар гадаад.

5. Сургуулийн нэр: Олонлог
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж, 53 тоот
Утас: 99827285, 91911307, 91091827, 99063221, 83135535
Цахим хуудас: olonlog.com




Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
3 сараас эхэлнэ
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
24 хүүхэд нэг ангид, бэлтгэл ангид 15-20 хүүхэд
4 сарын 13-наас хичээл нь эхэлнэ
4 долоо хоног үргэлжилнэ
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Шалгалтгүй.
4 бүлэг авна.
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)      Бага анги: жилийн 5.5 сая
b)     Дунд анги: адилхан 5.5 сая
c)      Ахлах анги: адилхан 5.5 сая
(9 сарын 15 дотор төлбөл 4.5 сая)
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-р ангийн хагас жилээс хойш үзнэ
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Ахлах ангиас Орос, Япон хэл сонгоод үзнэ
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8.30 - 1.30 хүртэл орно. Ганцхан ээлжтэй.
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Байгаа
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
6-7
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
байхгүй
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байхгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Карттай. Ээж аав нь картанд нь мөнгө хийнэ. Картаа уншуулаад хоолоо авна.
Өдөрт дунджаар 2500-3500 төгрөгний хоол иддэг.

6. Сургуулийн нэр: Орчлон Олон Улсын Сургууль
Хаяг: ХУД, 15-р хороо
Утас: 77113377, 77113322, 77114433
Цахим хуудас: www.orchlon.edu.mn



Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
1-р анги 3 сард эхэлдэг. Сурагчдаа автоматаар өөрийн цэцэрлэгээсээ шууд авдаг.
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
Нэг ангид 28 сурагчтай, нийт 4 бүлэгтэй
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Бэлтгэлд суусны дараа шалгалт авна 
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)     Бага анги: 15 сая
b)    Дунд анги: 16 - 16.5 сая
c)     Ахлах анги: 16.5 сая
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
Англи хэл олон улсын хөтөлбөрийн дагуу орно.
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Хятад үзнэ 6-р ангиас үзнэ.
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
1 ээлжтэй, өглөө 8:00 - 1:20 хооронд орно
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
2016-2017 оны хичээлийн жилд 10 чиглэлд 10 автобус өглөөд хүүхдүүдээ гэрээс нь авч үдээс хойш гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлсэн.  
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндэсний хөтөлбөрийн хичээлүүд:  Монгол   хэл, Математик, Хүн ба Орчин, Хүн ба байгаль, Иргэний боловсрол
Хөгжүүлэх хичээлүүд: Хөгжим, Бассейн, Биеийн тамир, Дүрслэх урлаг технологи 
Олон Улсын хөтөлбөрийн хичээлүүд:  Математик, Англи хэл, Шинжлэх ухаан, Мэдээлэл Зүй
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
  • Чадварлаг, туршлагатай, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчидтэй
  • Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин
  • Зан суртахууны зөв төлөвшил
  • Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон, секцүүд, амьдрах ухааны сургалт
  • Бага дунд ангийн залгамж холбоог бэхжүүлдэг мэргэжлийн тэнхимүүдийн нягт уялдаа холбоо
  • Сургалтын үр дүнг үнэлэх багш, сургууль, мэргэжлийн тэнхимүүд, CIPP хөтөлбөрийн үнэлгээ
  • Байгуулагдсан цагаасаа 6 настангуудыг сургах, хос хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хуримтлуулсан туршлага, давуу талтай
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Бассэйн байгаа
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Хоолны бусад зардал намраас шийдэгдэнэ. Сургалтыг төлбөрт ороогүй, тусдаа.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
  • 2009 оны хичээлийн жилээс Cambridge International Primary Programme – буюу Кембрижийн Олон улсын бага боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 
  • Бага ангийн 23 бүлэгт нийт 590 сурагч суралцаж байна. 
  • Бага ангийн бүх багш нарын 12% нь мэргэжлийн Зөвлөх, 63% нь Тэргүүлэх, 25% нь Заах аргач зэрэгтэй.

7. Сургуулийн нэр: Сант
Хаяг: БД, 2-р хороо, Усны гуд, (Урбанек ХХК-ний хойно)
Утас331030, 331031
Цахим хуудас: www.sant.mn (2015 оноос хойш шинэчлэгдсээр байгаа)

















-->
Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
Одоо бүртгэж байгаа. Хугацаа заахгүй.
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
35 хүүхэд нэг ангид, 5 бүлэг авна
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Шалгадаггүй
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 7 сая (бэлтгэл 500 мянга)
b)    Дунд анги: 7 сая
c)     Ахлах анги: 7 сая
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
3-р ангиас Англи хэл орно
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Орос хэл, 7-р ангиас
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
1:30-4:30 хооронд бага анги
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Байгаа. Гэрээтэй автобусны компани хүүхдүүдийг зөөнө.
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Хөтөлбөрийн дагуу
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Олон улсын “AP” хөтөлбөрөөр хичээллэдэг.
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Бассейн орно. Дунд ангиас төв бассейн болон Жигүүр Грандын бассейнд хичээллэнэ.
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байна. Өдрийн ээлжийн хүүхдүүд хичээлийн өмнө өдөр ирээд өдөр өнжүүлэхдээ байж болно. Одоохондоо төлбөр тогтоогүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Хоолтой. 4000. Урьдчилаад сараар төлнө.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Ихэнх нь Монгол


































8. Сургуулийн нэр: Хобби Бүрэн Дунд Сургууль
Хаяг: СБД, 8-р хороо, (Худалдаа Үйлдвэрлэлийн Дээл Сургуулийн хойно)
Утас323739, 323039, 315346
Цахим хуудас: www.hobby-school.mn 

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
3 сарын 16-наас бүртгэл эхэлсэн
8 долоо хоног хичээллэнэ
төлбөр 600,000 төгрөг
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
25 хүүхэд нэг ангид
3 бүлэгтэй
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Шалгаруулж авсан
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 8.264 сая
c)     Ахлах анги: 9.81 сая
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-р ангиас
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Орос хэл ерөнхий боловсролын хөтөлбөр дагуу 6-р ангиас
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:30-14:00 хооронд
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Өгнө. Улирлын 250’000 төгрөг
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Хөтөлбөрийг дагуу
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Төв бассейнд хичээл орно
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Өдрийн 15000 төгрөг. Ирэх жил байх үгүй нь тодорхойгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
1-р ангийнхан өдөр 3 цагийн үед өдрийн хоол иднэ. 2500-3500 төгрөг байдаг.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Гадаад, монгол холимог багш нартай

9.Сургуулийн нэр: Шинэ Монгол Бүрэн Дунд Сургууль
Хаяг: БЗД, 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн-43
Утас77775599
Цахим хуудас: http://new.shinemongol.edu.mn/















Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
Бэлтгэл хичээллэдэггүй. Элсэлтийн шалгалтын бүртгэл 6 сард эхэлнэ.
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
ž   Бэлтгэл хичээллэдэггүй, элсэлтээ шууд авдаг.
ž   Жил бүр 100 сурагч элсүүлдэг. Элсэлтийн шалгалтын онооны эрэмбээр жагсааж, батламж олгодог.
ž   Элсэлтийн шалгалтанд нээлттэй бүртгэдэг. Өнгөрсөн жил 905 хүүхэд бүртгүүлж, элсэлтийн шалгалтанд хамрагдсан.
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
ž   Бэлтгэл хичээллэдэггүй, элсэлтээ шууд авдаг.
ž   Элсэлтийн шалгалтыг 6-р сард зохион байгуулдаг. Шалгалт авах тусгай баг бүрдүүлдэг.
ž   Элсэгчдээс хараа дүрслэл, ой тогтоолт, хэл яриа, логик сэтгэлгээний чадвар илрүүлэхүйц сорилоор шалгалт авдаг.
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 4.5 сая төгрөг
b)    Дунд анги: 4.6 сая төгрөг
c)     Ахлах анги: 4.7 сая төгрөг
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
ž   3-р ангиас эхлэн заадаг.
ž   Англи хэлний хөтөлбөр нь японоос гаралтай Grape seed хөтөлбөрөөр хичээллэдэг. 3-р ангиас орно.
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
6-р ангиас эхлэн япон хэл заадаг.
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
ž   Бага сургууль 2 ээлжтэй. 1-р ээлж нь 8:00-12:40, 2-р ээлж 13:15-17:55 цагт тус тус хичээллэдэг.
ž   2-р ээлжийнхэн 12:00-13:00, 1-р ээлжийнхэн 13:00-14:00 цагт тус тус дугуйланд хичээллэнэ.
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Сургуулийн автобус 6 чиглэлээр үйлчилдэг. Эцэг эхийн саналд үндэслэн, тусгай маршрут гаргадаг бөгөөд гэрийн ойролцоо зогсоолоос авч, буцааж хүргэж өгч үйлчилдэг. Автобусны төлбөр улиралд 136,000 төгрөг.
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Монгол хэл, математик, хүн орчин, биеийн тамир, дуу хөгжим зэрэг судлагдахуунт хичээл орно. Мөн сургалтыг дэмжсэн иргэний боловсрол буюу ёс суртахуун, оюуны хөгжил, шатрын хичээл, хичээлээс гадуурх ажил тус тус орно.
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
ž   СХУ-ны доктор Ц.Няндагийн үзэл баримтлалаар монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
ž   Амьдрах ухааны чадварт суралцуулах “Сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуультай хамтран 4-5-р ангийн сурагчдыг хамруулдаг
ž   Бие даах чадварт суралцуулах зорилгоор 1-3-р ангийн сурагчдын ОУ-ын хүүхдийн Найрамдал зусланд амруулдаг
ž   Дугуйлан секц үнэгүй хичээллэдэг бөгөөд сурагчдаа бүрэн хамруулдаг
ž   Сургалт хүмүүжлийн ажлын үр дүнгээ эцэг эхчүүддээ тогтмол танилцуулж, тайлан болон нээлттэй өдөрлөгийг хуваарийн дагуу зохион байгуулдаг
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Биеийн тамирын хичээлийг стандартын дагуу орохоос гадна спорт гимнастикийн хичээлийг бага сургуульд оруулдаг. Спортыг дэмжих зорилгоор “Гэр бүл” өдөрлөг, бага сургуулийн спорт наадмыг тогтмол зохион байгуулдаг.
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Хамтын ажиллагаатай, гэрээт өдөр өнжүүлэх төвүүд ажилладаг. Сарын төлбөр 200.000-250.000 төгрөг.
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
ž   Бага сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үнэ 1300 төгрөг бөгөөд   эцэг эхчүүд 700 төгрөг, ЗГ-ийн 96-р тогтоолын дагуу төрөөс 600 төгрөг олгодог.
ž   Хоолны цэсийг сараар гаргадаг. Нэг удаагийн хоолонд 1,2-р хоол, уух шингэн зүйл багтдаг.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
ž   Бага сургууль нийт 18 бүлэгтэй. Бага ангийн 18 багш, дуу хөгжим, зураг урлал, англи хэл, биеийн тамирын хичээлийн 12 багштай.
ž   Нийт багш нарын 70% нь 20-25 жил ажиллаж буй,  30% нь 4-өөс дээш жил ажиллаж буй ажлын арга туршлага сайтай хамт олон.
ž   2 багш японы Нагоягийн Их сургуулийн харьяа ЕБС-д 3 сарын хугацаагаар, 5 багш Буриадын их сургуульд богино хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн.
ž   Манай хамт олонд үндэсний сургагч багш 1,нийслэлийн сургагч багш 4, зөвлөх багш 1, тэргүүлэх зэрэгтэй 5 багш ажилладаг. Мөн улсын ур чадварын уралдааны шагналт, нийслэлийн бага ангийн шилдэг багш, зайн сургалтын үндэсний сургагч багш зэрэг шилдэг багш нар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
15.  Асуугаагүй орхисон зүйл байвал нэмж болно
ž   Чадварт суурилсан сургалтын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Шалгалт бол мэдсэн чадсанаа тайлагнадаг, баяр хөөрийн өдөр байхыг эрхэмлэдэг.
ž   Ажилсаг, тусч, эвсэг, өгөөмөр зан чанар бүхий бяцхан монгол иргэдийг төлөвшүүлэхэд үйл ажилллагаагаа чиглүүлдэг.
ž   Хүүхдийг эрүүл өсөн бойжих зөв дадал хэвшил суулгах, эрүүл таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг
ž   Сурагч, багш, эцэг эхийн эерэг сайхан харилцаа бүхий орчинтой
ž   Багш нар  хамтын хариуцлагын тогтолцоонд тулгуурласан багийн зохион байгуулалтаар ажилладаг тул нэгнээсээ суралцах, мэдсэн чадсанаа хуваалцах боломж бүрэн.

10. Сургуулийн нэр: Ulaanbaatar Elite International School
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж.
Утас70105010
Цахим хуудас: www.elite.edu.mn


Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?

3 долоо хоногийн өмнө
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
16 хүүхэд нэг ангид
1-р анги 3 бүлэгтэй
1 гадаад 1 монгол багштай
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Шалгалтгүй.
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 9.95 сая
b)    Дунд анги: 11.35 сая
c)     Ахлах анги: 11.9 сая
Дүрэмт хувцас 150,000 сая
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-5р ангид Кэмбриджийн хөтөлбөр орно
1-р ангиас эхлээд хичээл англи хэлээр орно.
Монгол хэл, хүн орчин, монгол хэлээр орно.
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
6-7р ангиасаа хэл сонгоод сурч болно. Япон, Хятад, Франц гэх мэт 7-8 хэлний сонголт бий.
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:30-3:10 хооронд хичээллэнэ.
1-р ангиудад дугуйлан байхгүй. 2-р ангиас орж болно.
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Сургуулийн автобус байгаа. Ойрхон цэгүүдэд буулгана. Жилийн төлбөртэй:
-       5км дотор зайнд амьдардаг бол 1 сая 50 мянга
-       10км дотор зайнд амьдардаг бол 1сая 250 мянган төгрөг
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Орохгүй
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байхгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Жилийн 950,000-1,050,000 төгрөг
Өдрийн цай үнэгүй. Бүтэн сет хоол өгнө.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Янз янзын орны багш нар бий. Канад, Филлиппинээс ирсэн гэх мэт.

11. Сургуулийн нэр: Монгол Англи Сургууль (хуучнаар Эрэл Сургууль)
Хаяг: БЗД, 1-р хороо, (РЦНК-ийн хойно, Топ Мебель дэлгүүрийн баруун талд)
Утас451230, 70154015, 452675
Цахим хуудас: www.esm.edu.mn













Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
1-р ангид нь шууд авна. Бэлтгэлгүй
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
24
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
байхгүй
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
Шинээр элсэх сурагчдад
a)    Бага анги: 10.55 сая
b)    Дунд анги: 10.75 сая
c)     Ахлах анги: 10.95 сая
Одоо байгаа сурагчдад арай хөнгөлөлттэй төлбөртэй.
Төлбөрт сургалт, сурах бичиг орсон
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1р ангиас үзнэ. Монгол хэл үзэхгүй
2р ангиас Монгол хэл үзнэ
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
6-7р ангиас Япон, Хятад, Орос хэл сонгож үзнэ
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:20 – 2:30 хүртэл орно
2:30 - 4:00 хооронд дугуйлантай
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Автобус байгаа. Жилийн 560,000 төгрөг
1-2р ангийн хүүхэд ганцаараа явахад балчирддаг учир ээж аав нь авсан нь дээр
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн хөтөлбөрийн хичээлүүд л орно
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Бага ангийн бүх хичээл англи хэлээр. Бага ангийн багш нар гадаад хүмүүс байдаг. Монгол туслах багштай
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
байхгүй
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
байхгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өдрийн хоолыг нэг өдрийн 5000 төгрөг, хичээлийн жилийн нийт 150 хоног гэж үзээд жилд 750,000 төгрөг.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Англи хүмүүс, олон үндэсний багш нар байдаг.


12. Сургуулийн нэр: Global International School
Хаяг: БЗД, 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, “EDU CAMPUS” цогцолбор
Утас9916-5742, 9500-7186, 9500-7245, 9500-7298
Цахим хуудас: http://global.edu.mn/




















Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
4 сараас
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
20
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
байхгүй
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 10 сая
b)    Дунд анги: 10 сая
c)     Ахлах анги: 10 сая
Төлсөн нөхцөлөөр төрөл бүрийн хөнгөлөлт байгаа.
Дүрэмт хувцас 235,000-285,000 төгрөг.
Сурах бичиг 200,000-240,000 төгрөг
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-3 ангид Монгол хэл үзнэ
4р ангиас 7 хоногт 8 цаг Англи хэл үзнэ
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
6-р ангиас Япон хэл орно
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:00 – 17:00 хүртэл орно
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Автобус байгаа. Үнэ тогтоогдоогүй байгаа
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн хөтөлбөрийн хичээлүүд л орно
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
  1. “Хүн болох багаасаа” хөтөлбөрөөр хичээллэж, зөв дадал хэвшил, зан чанарын эзэн болж төлөвшинө.
  2. “Миний санхүү” эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  3. III ангиас математикийн гүнзгийрүүлсэн сургалт
  4. IV-V ангид Бүтээлч сэтгэлгээний сургалтын технологийг хэрэглэж, бүтээлчээр асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, технологи ашиглах, мэдлэг бүтээх чадварт суралцана. 
  5. Кембрижийн олон улсын дунд боловсролын Cambridge secondary -1, Cambridge secondary - 2хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлнэ.
  6. “Хүн байхын учир” хөтөлбөрөөр хичээллэж, өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй, зорилго хүсэл мөрөөдөлтэй хүн болж төлөвшинө.
  7. Бүтээлч сэтгэлгээний (Unimat, Metall Iine, Wine wood, 4D frame, Art …) сургалтын технологийг хэрэглэж, бүтээлчээр асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, технологи ашиглах, мэдлэг бүтээх чадварт суралцана
  8. Олон улсын мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдаж, англи монгол хэл дээр мэтгэлцэх, илтгэх, эсээ бичих чадварт суралцана.
  9.  
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
o   Шатар
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байгаа, сургалтын төлбөрт багтсан
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өдрийн хоол баг анги нэг өдрийн 3000 төгрөг, том анги 4000. Сар сараар төлдөг.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Хүүхдийн төлөө гэсэн халуун сэтгэлтэй, ажилдаа дуртай, шинийг эрэлхийлэгч сайхан хамт олон бүрдлээ. Манай багш нар Бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн туршлагатай, Кэмбрижийн олон улсын хөтөлбөрөөр мэргэшсэн шилдэг хамт олон юм.

13. Сургуулийн нэр: Хишиг бүрэн дунд сургууль
Хаяг: Улаанбаатар хот. Баянзүрх дүүргийн 8-р хороо. Чулуун овооны буудал
Утас88005454
Цахим хуудас: 

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
4 сараас
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
25
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
Байхгүй, шалгалт
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
Шинээр элсэх сурагчдад
a)    Бага анги: 2.8 сая
b)    Дунд анги: 2.8 сая
c)     Ахлах анги: 2.8 сая
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
1-р ангиас Хятад хэл ордог
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
5-р ангиас Англи хэл үзнэ
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:30 – 3:20 хүртэл орно
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Автобус байгаа
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн хөтөлбөрийн хичээлүүд л орно
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Бага ангийн хичээлүүд Монгол хэлээр. Хятад хэлний хичээл Хятадаар.
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
байхгүй
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байгаа. Сарын 200,000 төгрөг
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өдрийн хоолыг сургалтын төлбөрт хамруулаад өгнө

14. Сургуулийн нэр: Шинэ Үе сургууль
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж,
Утас70128044, 99077652, 328044
Цахим хуудас: http://www.shineue.edu.mn/

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
1-р ангид нь шууд авна. Бэлтгэлгүй
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
24
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
байхгүй
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
Шинээр элсэх сурагчдад
a)    Бага анги: 4.2 сая
b)    Дунд анги: 4.4 сая
c)     Ахлах анги: 4.6 сая
Одоо байгаа сурагчдад арай хөнгөлөлттэй төлбөртэй.
Төлбөрт сургалт, сурах бичиг орсон
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:00 – 3:40 хүртэл орно
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Автобус байгаа. Жилийн төгрөг
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн хөтөлбөрийн хичээлүүд л орно
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Математикийн гүнзгийрүүлсэн сургалт 1-р ангиас, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 2-р ангиас эхлэн ордог. Гүнзгийрүүлсэн гэдэг маань хүнд түвшний материал оруулах биш, харин тухайн насны хүүхдийн онцлогт тохирсон материалыг олон цагийн давтамжтай судалж, тухайн түвшинд өргөн хүрээгээр орохыг хэлнэ.
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
байхгүй
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
байхгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өдрийн хоолыг нэг өдрийн 5000 төгрөг,
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Англи хүмүүс, олон үндэсний багш нар байдаг.


15. Сургуулийн нэр: American School of Ulaanbaatar
Хаяг: Хан-Уул дүүрэг Зайсан Хил 11
Утас341501, 348888
Цахим хуудас: http://asu.edu.mn/


Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
4-6 настай хүүхдүүдийг бэлтгэл ангид авна
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
20-24
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
байхгүй
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 14.3 сая
b)    Дунд анги: 18.7 сая
c)     Ахлах анги: 22 сая
Одоо байгаа сурагчдад арай хөнгөлөлттэй төлбөртэй.
Номын сангийн барьцаа 500,000 төгрөг
Дүрэмт хувцас 200,000 төгрөг орчим (юу авахаас шалтгаална)
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
Цэцэрлэгээс орж эхэлнэ. Сургууль бол 1-р ангиас. 2 цаг
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
Өөр хэл заахгүй
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
8:20 – 3:25 хүртэл орно
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
1 ээс дээш анги бол байгаа Автобус байгаа. Хагас жилийн 412,000-750,000 төгрөг
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн хөтөлбөрийн хичээлүүд л орно
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Бага ангийн бүх хичээл англи хэлээр. Бага ангийн багш нар гадаад хүмүүс байдаг. Монгол туслах багштай
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
Хичээлийн дараах хөтөлбөрийн дагуу Жардин хотхонд хичээллэнэ
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
байхгүй
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өдрийн хоолыг нэг өдрийн 5000 төгрөг, гэрээсээ хоол авчирч болно.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Америк, Канад, Филлипин хүмүүс байдаг. Туслах багш нар Монгол багш нар бий.

16. Сургуулийн нэр: Төгсдэлгэрэх бүрэн дунд сургууль
Хаяг: Баянзүрх дүүрэг, 25- р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-47 Улаанбаатар хот
Утас: 70157519, 91924343, 98157519, 99247519
Цахим хуудас: http://www.tugsdelgerekh.mn/

Асуулт
Хариулт
1.     Хэзээнээс бэлтгэл ангийн бүртгэл эхэлдэг вэ?
3 сард
2.     Нэг жилд хэдэн сурагч бэлтгэл ангидаа элсүүлдэг вэ?
26
3.     Бэлтгэл ангид шалгалт авч ордог уу?
байхгүй
4.     Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
a)    Бага анги: 2.4 сая
b)    Дунд анги: 2.6сая
c)     Ахлах анги: 2.8 сая
5.     Англи хэл хэддүгээр ангиас зааж эхэлдэг вэ?
3-р ангиас англи хэл орно.
Математик англи хэл гүнзгийрүүлсэн   сургалттай
6.     Өөр ямар хэл заадаг вэ?
6р ангиас япон хэл заана
7.     Бага ангиийн хичээл хэдээс хэдэн цагийн хооронд вэ?
1-р анги 1:20 – 5:17
8.     Гэрээс авч хүргэж өгдөг үү?
Байхгүй
9.     1-р ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ?
Үндсэн хөтөлбөрийн хичээлүүд л орно
10.  Бусад сургуулиудаас өөр юугаараа онцлог вэ?
Хорь гаруй жил математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж ирсэн туршлагадаа тулгуурлан боловсруулсан академик сургалтын хөтөлбөр
Хүүхэд нэг бүрийн мэдлэгийн түвшин, сэтгэхүйн онцлог чадварт тохируулан ялгавартай, уян хатан хандах багшийн ур чадвар, туршлага
11.  Бассейн өөр бусад төрлийн спорт хичээл ордог уу?
байхгүй
12.  Өдөр өнжүүлэх байдаг уу? Ямар үнэтэй вэ?
Байхгүй, багш нар хувиараа ажиллуудаг.
13.  Өдрийн хоол, цай байдаг уу? Юу байдаг вэ? Ямар үнэтэй вэ?
Өдрийн хоолыг үдийн цайны хөтөлбөр   дагуу өгнө.
14.  Багш нар чинь хаана мэргэшсэн, хэдэн жил ажилласан ямар хүмүүс байдаг вэ?
Монгол багш нартай


COMMENTS

BLOGGER: 1
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Хүүхдээ аль сургуульд өгөх вэ? [2017-2018]
Хүүхдээ аль сургуульд өгөх вэ? [2017-2018]
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjMtXIPgqlmkqBcMgHmVg_mZV99HZtFKVkZXCO7IRO4p1_-9aUG2jzltcVe8BROhxPm5jIhWDPvXogzDSSepCVwQRXdOY_gh0BUYLkUCCYFe0uVDVkiUKJyp13YSQF8xxHddKJd8-yJoPI/s1600/Screen+Shot+2017-08-29+at+3.26.26+PM.png
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjMtXIPgqlmkqBcMgHmVg_mZV99HZtFKVkZXCO7IRO4p1_-9aUG2jzltcVe8BROhxPm5jIhWDPvXogzDSSepCVwQRXdOY_gh0BUYLkUCCYFe0uVDVkiUKJyp13YSQF8xxHddKJd8-yJoPI/s72-c/Screen+Shot+2017-08-29+at+3.26.26+PM.png
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2017/08/2017-2018_29.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2017/08/2017-2018_29.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy