feawfaewgae

Боксоор хичээллэхийн давуу талууд

Найзууд маань бага хүүхдээ гаргаснаас хойш хурдан жин хассаныг их гайхах болов. Төрсний дараах илүүдэл өөхөө яаж хассан "нууцаа" хэлье.

Би хүүхэд байхаас эхлээд олон төрлийн спортоор хичээллэж үзсэн - хөл бөмбөг, сагс, газрын теннис, йога, фитнесс, аеробик гэх мэт. Энэ бүхний үр дүнд спорт болгон өөрийн онцлогтой, биед нөлөөлөх байдал нь янз бүр байдаг болохоор өөрийн зан араншин, биеийн онцлог, эрүүл мэнд, сэтгэхүйд таарсныг нь олж хичээллэвэл илүү үр дүнтэй, кайфтай гэдгийг сайн ойлгосон. Харин саяхнаас надад яг таарсан спортын төрлийг олсондоо их баяртай байгаа...

Өнгөрсөн намраас эхлэн найзынхаа санал болгосноор боксоор анх удаа хичээллэж үзэв. Энэ хугацаанд биед гарсан өөрчлөлтүүд болон сурсан зүйлсээ та бүхэнтэй хуваалцаж байна.

UB Pro Boxing Club
Миний явдаг боксинг клуб нь UB Pro Boxing Club нэртэй, Барилгачдын талбайн замын урд талд, 23-р сургуулийн зүүн талын зам дагуу бий. Ажилтай ойр тул цайны цагаар, эсвэл ажил тараад ороход амар. Клубын тохижилт нь күүл, хичээллэхэд хэрэгтэй бүх юм бий.

UB Pro Boxing Club-ийг Давка багш ажлуулдаг, мэргэжлийн боксчин хүн. Давка багш залуучуудын дунд алдартай. Миний мэдэх олон хүмүүс ирж хичээллэдэгийг олж мэдсэн. Энд хичээллэхэд нэг удаагийн 20,000 төгрөг, эсвэл долоо хоногт 3 удаа - сарын 200,000 төгрөг төлбөртэй байдаг.


Бэлтгэл хийх
Анх хичээллэж эхэлсэн эхний өдөр, дараагийн өдөр… гурав дахь өдөр хамгийн хэцүү нь байсан. Тэвчээр хүрэхгүй, маш их тамирдаж, хурдан болимоор санагдаж, “би дахиж ирэхгүй” гэх мэт бодлууд толгойд эргэлдэн арай гэж бэлтгэлээ дуусгадаг байв. Бэлтгэл хийсний маргааш нь бие тэр чигээрээ хүндүүр оргино. Харин дөрөв, тав дахь удаагаас эхлээд бие дасч, ачааллаа сайн даадаг болж дасгалуудаа илүү эрч хүчтэй, чанартай хийх болсон. 

Боксын бэлтгэл нийтдээ нэг цаг үргэлжилнэ. Ихэвчлэн нэг дасгалыг 2 минут хийгээд 1 минут амарна. Үүнийг зөв хийхийн тулд гар утсан дээрээ боксын апп суулгаж, түүнийхээ цагны дагуу бэлтгэлээ хийнэ.

Нэг цагийн бэлтгэлийг задалбал:

  • 10 мин биеэ халаана.
  • дээс- хоёр минут дээс хийгээд нэг минут амарна. Үүнийгээ 3 раунд хийнэ (2-1-2-1-2)
  • мөрний координац: координац гэдэг нь гар, хөл хоёроо хамт ажлуулахыг л хэлээд байх шиг байгаа юм. Мөрний дагуу гараа урдаа шулуун бариад хөл дээрээ шогшино. Энэ нь мөр, гар, далны булчинг ажиллуулдаг учир нилээн тэвчээр шаардлагатай. Мөн л хоёр минут хийж, нэг минут амарна - гурван раунд.
  • цохих координац: энэ дасгалын үеэр өмнөх шиг хөл дээрээ шогшино. Харин гараа урагш хий цохино. Мөн л хоёр минут хийж, нэг минут амарна - гурван раунд.
  • Ингэж халаалт хийсний дараа бие маш их хөлөрнө. Энэ үед гарын хамгаалалт, бээлийгээ өмсөөд мишокийг 2 минутаар 3 удаа цохино.
  • Үүний дараа багштай бээлийтэй цохилт (padwork) хийнэ. Мөн л 2 минутаар 3 раунд цохино. Энэ үед жинхэнэ бүх бие зэрэг ажиллана. Толгойгоороо гар, нүдний координацаа удирдана. Байнгын хөл дээрээ хөдөлнө. Хэвлий, нурууны булчин хамт ажиллана гэх мэт.
Ингээд бэлтгэл дууссаны дараа хамаг бие тавирч, булчингуудаа суллах сунгалтын дасгалууд хийнэ. Энэ дасгалууд болон дараалал багшийн заах арга барил, тухайн хүний түвшингөөс шалтгаалаад өөр байдаг байх. Миний хувьд энэ дарааллаар ихэвчлэн яваад, хааяа 1 минутын завсарлагааны үеэрээ кардио дасгалууд хийдэг.

Хэрэгсэл
Боксоор хичээллэхэд харьцангуй зардал багатай. Өөрийн гэсэн гарны хамгаалалт, бээлий байхад л болно. Клубууд цаанаасаа бээлий өгдөг боловч олон хүн хэрэглэж, хөлс үнэртдэг болохоор өөрийнхийгөө хэрэглэх нь дээр санагдсан. Миний хувьд бэлтгэлд дараах зүйлүүдийг ашигладаг:
  1. даавуун гарын хамгаалалт (гараа гэмтээхгүйн тулд бээлий дотроо ороож бооно)
  2. бээлий - заавал үнэтэй байх албагүй. арьсан биш хямд бээлийнүүд бий.
  3. дээс - ширэн дээс хамгийн сайн нь байдаг юм билээ
  4. усны сав/ус- маш их хөлрөх учир ам их цангана
  5. airpods - чихэвчтэй байснаар олон хүнтэй үед өөрийнхөө цагны чимээг сонсох, дуртай хөгжмөө сонсоход хэрэгтэй
  6. йогийн зөөврийн дэвсгэр - энэ Gaiam-ын дэвсгэрийг Amazon-оос авсан. Сунгалтын дасгал хийх үед цэвэрхэн, зөөхөд авсаархан, угааж болдог.


Боксоор хичээллэхийн давуу талууд (зарим баримтыг мэргэжлийн хүмүүсийн мэдээллээс иш татав)

  • Зөвхөн гарын биш, бүх биеийн булчинг чангална. Боксчины байрлалд хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, өвдгөө бага зэрэг нугалж зогсоход хөл болон хэвлийн булчин ажиллана.
  • Гар-нүдний координац сайжирна.
  • Стресс тайлна. Мишок цохиход багш хамгийн дургүй хүнээ бод гэдэг. Цаад санаа нь энийг цохиж бүх уур хилэн, дотроо байгаа бухимдлаа гарга гэсэн утгатай. Энэ нь ч миний хувьд нөлөөлж байгаа нь мэдрэгддэг. Үүнийг батлах хэд хэдэн судалгааг гадны орнуудад хийсэн байгааг олж уншиж болно. Ямартай ч ийм спортоор хичээллэж, их бага хэмжээгээр уур бухимдлаа тайлах нь хэн нэгэнд гаргаснаас хаамаагүй дээр.
  • Калори шатаана. Маш богино хугацаанд өндөр ачаалалтай бэлтгэл хийх нь калорийг их хэмжээгээр шатаана. Хэр их хэмжээний калори шатаах нь ямар төрлийн дасгал хийхээс шалтгаална. Боксоор хичээллэх нэг цагт дунджаар эмэгтэй хүн 400, эрэгтэй хүн 500 калори шатаадаг байна. Тэгэхээр хэрэв өөхөө хайлуулж, турах зорилготой бол боксоор хичээллээд хоолоо хасахад л хангалттай жин хаяна.
  • Боксдох нь аеробик дасгал хийхтэй адил зүрхийг ажлуулдаг байна. Фитнессийн HIIT (high-intensity interval training) төрөл нь боксын бэлтгэлээс гаралтай ажээ. Ийм төрлийн дасгал нь хийж дууссаны дараа ч калори шатааж байдаг байна. Зүрхийг ажлуулах гол шалтгаан нь боксын бэлтгэл хийх үед барагтаа амрахгүй, байнгын хөдөлгөөнд байдаг. Ингэснээр уушиг задарч, илүү тэсвэр тэвчээртэй болно. Урт хугацаандаа цусны эргэлт сайжрах давуу талтай гэнээ.
  • Биеэ хамгаалах рефлекс тогтоно.
Биед гарах өөрчлөлтүүд
Долоо хоногт хоёр өдрөөр, 3 сарын хугацаанд хичээллэсний дараа миний биед гарч байгаа өөрчлөлтүүд нь илт мэдэгдэж эхэлсэн. Гуя, гарны авгай мах, хэвлийн хавиар өөх багасч нарийссан. 1-2кг хассан. Илүү эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй болж хоолны дуршил багассан. Бэлтгэл хийхдээ 2-1-2-1-2-ээр задалж хийдэг арга барилыг ажил дээр хэрэгжүүлснээр илүү үр дүнтэй ажиллах болсон.

Хэн хэн боксоор хичээллэдэг вэ?
Сүүлийн үед боксоор хичээллэх нь мода болж, олны танил одууд хичээллэх болсныг та бүхэн сошиал медиагаар анзаарсан байх. Спорт байдлаар нь гэхээс илүү фитнесс хэлбэрийн болгож өөрчилсөн нь олон хүмүүст таалагдаж байгаа бололтой. Ямар хүмүүс боксоор хичээллэж байгааг эндээс сонирхоорой: https://www.besthealthmag.ca/best-you/fitness/celebrity-boxing-workout/

Боксоор хүүхэд хичээллэсэн ч болно:

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Боксоор хичээллэхийн давуу талууд
Боксоор хичээллэхийн давуу талууд
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEioDgWzQVq8q7Te38nUwV4EODIN5uTDd8s7we0r7Wy1oBNDCfCFJLFLCpALLFZK9FCmW1g2_4paYocIGzaNztSqBXiFuSugZOuyDVDf-MN4VHiWVg_kpNtC6YO2iHV3A9oXobuXD6jA9uk/s200/13087034_1152695824762473_3585670324482633500_o.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEioDgWzQVq8q7Te38nUwV4EODIN5uTDd8s7we0r7Wy1oBNDCfCFJLFLCpALLFZK9FCmW1g2_4paYocIGzaNztSqBXiFuSugZOuyDVDf-MN4VHiWVg_kpNtC6YO2iHV3A9oXobuXD6jA9uk/s72-c/13087034_1152695824762473_3585670324482633500_o.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2020/02/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2020/02/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy