feawfaewgae

Өөр төрлийн их сургуулийн бэлтгэл



Хэрвээ та ахлах сургуулийн сурагчийн эцэг эх бол хүүхдийнхээ их сургуульд өргөдөл бэлдэж байгаа процессийн дарамтыг өөрийн эрхгүй мэдэрч эхэлж, төгсөөд очсон газраа өөрийгөө авч явахад бэлэн эсэхэд санаа зовж байгаа биз ээ. Хүүхэд нь гадагшаа их сургуульд явахад бэлдэж байгаа ээж аав нараас дараах төрлийн асуултууд их ирдэг:

  • Хүүхэд маань илүү хүнд хичээлүүд авах ёстой юу? (Honors level, AP, AS/A levels, IB гэх мэт)

  • Манай хүүхдийн хичээлээс гадуур хамрагдаж байгаа ажлууд нь хангалттай юу?

  • SAT/ ACT шалгалтын ямар бэлтгэлд хамрагдах ёстой вэ?

  • Дадлага ажил хийх, зуны амралтаараа ажил хийсэн байх нь хэр чухал вэ?

  • Тэр ой модыг авраагүй эсвэл хавдрыг эмчилгээг олоогүй байгаа нь саад болох уу? гэх мэт.


Эдгээр асуултуудын зарим нь санаа зовох зүйл мөн хэдий ч шалгалтын оноо, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон ахисан түвшний хичээлүүдээс илүү чухал байдаг их сургуулийн бэлтгэлийн талаар эргэцүүлэхийг хүсч байна.

Боловсролын чиглэлээр судалгаа явуулдаг манай Challenge Success ашгийн бус байгууллагад бид эцэг эхчүүдийг хүүхдээ дөрвөн ерөнхий чиглэлээр бэлдэхийг санал болгодог. Эдгээр нь сурагчийн их сургуульд, карьерт болон цаашдынх нь амьдралд амжилт гаргахад хэрэгтэйг судалгаагаар баталсан байдаг.


Америк даяар гэр бүлүүдэд зориулсан сургалт хийх явцад анзаарсан нэг зүйл бол эцэг эхчүүдийн ихэнх нь зөвхөн "Академик ур чадвар" чиглэлд төвлөрдөг. Тэд ихэвчлэн хүүхдээ хичээлээ хийж чадаж байгаа эсэх, зөв асуулт тавьж байна уу гэдэгт анхаарч, хичээлээ хэрхэн зохион байгуулахыг зааж өгдөг. Эдгээр нь ахлах сургууль болон коллежид хэрэгтэй чухал ур чадвар мөн боловч үүнд хэт анхаарснаасаас болж бусад шаардлагатай ур чадварууд хаягддаг.


Амьдрах ур чадвар


Гэрийн ажил: Хүүхэд чинь хувцсаа угааж, эвхэж, хурааж чадах уу? Ариун цэврийн өрөө цэвэрлэж, тэжээллэг хоол хийж чадах уу?

Ажил: Тэд сайн ажилтан байхын тулд ямар байх хэрэгтэйг мэдэх үү? Ажилдаа цагтаа ирж, удирдлагаас өгсөн зааврыг дагаж чадах уу?

Санхүүгийн удирдлага: Банкны данс ашиглаж, төсөв гаргаж, түүнийгээ дагаж мөрдөж чадах уу?

Гадуур явах: Нийтийн тээвэр, газрын зураг ашиглан хот дотор ганцаараа явж чадах уу?

Хувийн арчилгаа: Өөрийн унтах хэрэгцээгээ зохицуулж, эрүүл байхын тулд юу хийх ёстойг мэддэг үү? Эмнэлгийн цаг авч, өөрөө цагтаа очих чадвартай юу?


Амь зуух, өөрийгөө удирдах чадвар


Дэмжлэг хүсэх: Хүүхэд чинь хэрэгтэй үедээ бусдаас тусламж хүсч чаддаг уу?

Стрессээ бууруулах: Тэд хэвийн түвшний стресс, сэтгэл зовнилыг даван туулах үр дүнтэй аргуудыг мэддэг үү? Ачаалал ихэсч, хэцүү санагдвал яахаа мэдэх үү?

Амарч, өөртөө анхаарах: Хийх дуртай зүйлдээ цаг гаргаж, чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг үү?

Эрсдэлээс сэргийлэх: Эрүүл мэндэд нь хортой зан үйлээс татгалзаж чадах уу? Тэд сөрөг нөлөөтэй нөхөрлөл, бусдын дарамтыг таниж, зайгаа барих чадвартай юу?

Тэвчээр, хатуужил: Алдаанаасаа суралцаж, шантралгүйгээр дахиж оролдлого хийх чадвартай юу?


Нийгэм, сэтгэлзүйн чадварууд


Сэтгэл хөдлөлөө удирдах: Хүүхэд чинь өөрийнхөө сэтгэлзүйг удирдан, зохицуулж чаддаг уу?

Шийдвэр гаргах: Тэд ёс зүйтэй, зөв шийдвэр гаргаж чаддаг уу?

Өрөвдөх сэтгэл: Тэд бусдыг ойлгож өрөвдөх, түүнийгээ илэрхийлэх чадвартай юу?

Бусадтай харилцах: Шинэ ангийн хүүхдүүд, өрөөнийхөнтэйгөө нөхөрлөж, ямар нэгэн хэцүү харилцааг зохицуулж чадах уу?

Багийн ажил: Бусадтай хамтран ажиллаж, зөрчилдөөнийг бие даан шийдвэрлэж чадах уу?


Эдгээр нь өнөөгийн нийгэмд "том хүн байх”-д шаардагдах ур чадварууд гэж тооцогддог. Одоо дэргэд байгаа дээр нь боломжийг ашиглаж хүүхдүүддээ эдгээр ур чадваруудыг сургаж, эзэмшүүлэх нь эцэг эхчүүд бидний хариуцлага юм. Ингэснээр хүүхэд төрсөн гэрээ орхин, амьдралынхаа дараагийн шатанд шилжихдээ жинхэнэ утгаараа бэлтгэлтэй, эрүүл, сэтгэл өөдрөгөөр амьдралаар тэнцвэртэй авч явч чадна.

Эх сурвалж: Стэнфордын их сургуулийн Боловсролын сургуулийн дэргэдэх боловсрол судлалын Challenge Success ашгийн бус байгууллагын цахим хуудаснаас орчуулав. Англи эхийг нь эндээс уншаарай.


COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Өөр төрлийн их сургуулийн бэлтгэл
Өөр төрлийн их сургуулийн бэлтгэл
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhniRTJ-OFHkSbizrvODmRa-gc_NVbV88dqOEzpFEH6w7BFtBAx5AaRyFjwCuGWXrXKvAGWjFzjwiiTa4xx52mEr2s5ahxWeYNAZ-880NCCMKbqrwPny9mKlv0Y31BFUxbWBRbCXsXcrSx2ytxLS6NJGPId3aLxen_tB-JfIdlWTbM4G-WeZrveofFiGhs/w400-h257/cover-defining-ccr%20(1).jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhniRTJ-OFHkSbizrvODmRa-gc_NVbV88dqOEzpFEH6w7BFtBAx5AaRyFjwCuGWXrXKvAGWjFzjwiiTa4xx52mEr2s5ahxWeYNAZ-880NCCMKbqrwPny9mKlv0Y31BFUxbWBRbCXsXcrSx2ytxLS6NJGPId3aLxen_tB-JfIdlWTbM4G-WeZrveofFiGhs/s72-w400-c-h257/cover-defining-ccr%20(1).jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2024/10/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2024/10/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy