📚Номын хорхойтнууд наашаа!
Би номонд дуртай, сардаа нэг ном уншихыг хичээдэг. Харамсалтай нь номыг удаан уншдаг сул талтай, дээрээс нь долоо хоногт багагүй цагийг гэр орны ажилд зарцуулдаг тул уншъя ч гэсэн цаг хомс байдаг. Харин гурван жилийн өмнөөс ном "сонсонгоо" гэрийн ажил амжуулж (эсвэл түгжирч 😒), цагаа дэмий үрэхгүй нэг сумаар хоёр туулай буудах арга олсон: тэр нь Amazon-ы Audible application юм.
Товчхон тайлбарлавал ярьдаг ном гэсэн үг. Хөгжим, подкаст сонсож байгаа юм шиг, ихэнх англи хэлээрх номыг хаана ч явсан сонсох боломжтой. Энэ аппликэйшний ачаар нилээн хэдэн зузаан номны ард гарсан. Монгол номнуудыг сонсож болдог үйлчилгээ хийгээсэй гэж бас бодов.
🎙Audible-ын давуу талууд:
- Утсан дээрээ суулгаад хаана ч сонсох боломжтой: Чихэвч, телевиз, спикер, машинд. Иймд цаганд хэмнэлттэй
- Нэг ном худалдаж авахад насан туршдаа сонсох эрхтэй болно
- Өөр хүнтэй хуваагаад хоёр өөр утас, төхөөрөмж дээр зэрэг сонсож болно (нэг сул тал нь дараа сонсоход нөгөө талд сонсож байсан хүний зогссон газраас үргэлжилдэг)
- Хэвлэмэл номны үнээс 2-3 дахин хямд үнээр сонсох боломжтой. Номнууд зах зээлийн үнээр биш, нэг Audible credit-ээр худалдагддаг тул хэмнэлттэй
- Монголд орж ирээгүй шинээр хэвлэгдсэн номыг заавал гадагшаа хүнд захиж хүндрэл учруулалгүй шууд татаж сонсох боломжтой
- Сүүлийн үеийн ихэнх номыг зохиолч нь өөрөө уншиж өгдөг учраас зохиолчтой нь ярьж, түүний ярихыг сонсож байгаа мэт мэдрэмж төрдөг. Энэ нь их дотно, таатай санагддаг
- Сар болгон данснаас кредит татдаг тул завгүй ч гэсэн өөрийгөө дайчлаад ном сонгоод сонсох сэдэл болдог
- Урагш, хойш гүйлгэж болно. Бүлгээр нь хуваасан байдаг тул алгасах, өөр газраас сонсоход амар
- Зузаан номнуудад түүртэхгүй сонсоход хурдан дуусгана
- Англи хэл сурч байгаа хүмүүс сонсвол чих онгойно
- Сонсох хурдаа хэмжээд, өөрийгөө сориод явах боломжтой. Жишээ нь энэ миний үзүүлэлтүүд:
📲Audible суулгаж ашиглах зааварчилгаа:
Алхам 1. app store, play store -оос аппликэйшн татна
Алхам 2. Аккаунт үүсгэнэ. Audible нь Amazon-ы үйлчилгээ учраас хэрэв Amazon account-тай бол тэр картаа ашиглаж болно. (Цаг үе шаардлага дагаад эдгээр тохиргоо нь өөрчлөгдөөд байгаа тул дараа уншихад өөрчлөгдсөн байж магад)
Алхам 3. Номоо сонгоно. Хамгийн анх бүртгүүлэхэд нэг кредит өгнө. Тэр нь нэг ном сонгох эрх гэсэн үг. Номыг сонгоход Audible, Kindle, Amazon аль ч платформоос хайж болно. Харин худалдаж авахын тулд Amazon, Audible хоёроос авах боломжтой. (Өмнө нь зөвхөн Аmazon-оос л авч болдог байсан). Дараах видеоноос хэрхэн сонгох талаар үзээрэй.
Алхам 4. Номоо татаж аваад сонсоно. Сонсоход ямар хэрэглээний функцууд байдгийг доорх видеоноос үзээрэй.
Happy listening! 🤓