feawfaewgae

40 настай уралдаж амьдрах нь


Нэг л мэдсэн өнөөдөр би 34 нас хүрлээ…Төрсөн өдөр болгоноороо “Би өнгөрсөн хугацаанд юу хийж гийгүүлэв, юу үлдээв?” гэж өөрөөсөө асуудаг юм. Заримдаа насандаа овоо юм амжуулчихсан ч юм шиг, заримдаа дуучин Beyonce 37-хон настай (тэгээд тийм их амжилт гаргасан) гэж бодохоор сэтгэлээр унамаар ч юм шиг. Харьцангуй юм л даа тиймээ? Харин 30 гарснаас хойш миний өөрийгөө зоригжуулж, дайчилж, хурцалдаг нэг хийсвэр санаа бол “40 настай уралдаж амьдрах” юм.



40 нас бол хөгшин биш, гэхдээ залуу ч бас биш тийм тодорхойлоход хэцүү үе.
Яагаад заавал 40 нас гэж? Энэ нас юугаараа онцлог юм гэж үү? Учир байнаа…

Ажил, мэргэжил
Шулуухан хэлэхэд эмэгтэй хүний карьер маш богинохон, бас ээдрээтэй… Их сургуулиа төгсөөд хаана нэг туршлагажъя даа гээд явж байтал нэг мэдэхэд хүүхэдтэй болно, эсвэл хүүхэдтэй болох талаар бодохыг нийгэм шаардана, дарамтлана. Нэг хүүхэд гаргахад л 2-3 жил алдана. Ингээд арай гэж ажилдаа ороод өнөөх карьераа хөөх гэж байтал ахиж сурна, эсвэл хүүхэд гаргана, тэгэж байтал аль хэдийнэ 30 нас давж, идэр нас чинь дуусна. За одоо л хамаг юм зүгшрэх нь үү гээд эргэн тойрноо хараад, бодоод үзэхээр ажиллаж байгаа мэргэжилдээ гаршиж, тухайн салбартаа сайн мэргэжилтэн болоход цаана нь 10 хүрэхгүй жил үлдэнэ. Эмэгтэй хүн энэ л хугацааг сайн, зөв ашиглаж байгаа бүхнээ дайчилж, сурч, туршлагажиж авахгүй бол 40 нас гарсан хойно бие чинь ч дийлэхгүй, салбартаа шилдэг нь биш л бол нийгэм ч өөрийг чинь хүлээж авахгүй. Энэ жоохон хатуу сонсогдож магадгүй хэдий ч гашуун үнэн нь юм. Зүгээр л эргэн тойрноо хар: Танай байгууллагад 40-55 насны эмэгтэй хэд байна вэ, хэр үр бүтээлтэй ажиллаж чаддаг вэ? - Хэрэв олон байдаг бол ихэнх нь наад газраа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахыг л хүлээж байгаа. 40 гарсан эмэгтэй ажлаас гараад шинэ ажилд орох, дасан зохицох хэр амархан бэ? – Яавч амар биш. Эмэгтэй хүнд нэг бол гэр бүл, нэг бол карьер гэсэн хоёрхон сонголт бид өгдөг. Тийм учраас 40 наснаас цааших ажил амьдрал чинь ямар байхыг чи өөрөө одооноос бодож, төлөвлөж, зохиох хэрэгтэй. Тэр цагаас хойш бол яаж ч хичээгээд жоохон оройтох болов уу. Тийм учраас энэ настай “уралдах” гэж хэлээд байгаа юм.

Эрүүл мэнд
40 нас гараад эмэгтэй хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг талаар уншиж, судалгаа хийхэд шууд л сэтгэлээр унамаар…
·      Цэвэршилтийн эхэн үе явагдана
·      Түүнийг дагаж дааврууд өөрчлөгдөн
·      Метаболизм багасч амархан таргална
·      Үс бууралтана
·      Арьс үрчийж, суларна
·      Шөнө нойргүйдэнэ, тэрнийхээ хэрээр уур уцаартай байна
·      Хараа, сонсгол муудна
·      Хөхний хавдрийн эрсдэл ихэснэ
·      Бэлгийн амьдралд өөрчлөлт орно
·      Хараа, сонсгол муудна гээд л эхэлнэ

Тэгэхээр энэ бүхэнтэй тэмцэж, өөрийгөө яая гэхийн хажуугаар сайн ээж, сайн эхнэр, сайн ажилтан байх яавч амаргүй. Хэрэв санаснаар болдог бол энэ насанд ажил хийхгүй, хүмүүс халамжлахгүй, өөрийгөө асраад, тойлоод байж баймаар сонсогдож байгаа биз? Харамсалтай нь хүн болгонд ийм боломж байхгүй хэдий ч ийм болдгийг мэдсэнээр аль болох эртнээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, зөв амьдралын хэв маягтай байх юм бол эдгээр өөрчлөлтийн үр нөлөө нь бага байх боломжтой. Жишээ нь тогтмол дасгал хийснээр жингээ барьж, шөнө сайн амрах гэх мэт.


Хувийн амьдрал, гэр бүл
40 нас гарахад ихэнх хүмүүсийн хувийн амьдрал цэгцэрдэг, бас зарим талаар асуудлууд хүндэрдэг. Юу цэгцэрдэг вэ гэвэл санхүүгийн хувьд 20-30 настай хүмүүсийг бодвол илүү эрх чөлөөтэй, гэр бүлийн хувьд бүх юм тогтсон, ажил байр машинтай болж, хүүхдүүд гараас гарч амар амгалан болж эхэлнэ. Гэхдээ хүндэрдэг асуудал нь юу вэ гэхээр хүүхэд томрохын хэрээр асуудал нь дагаж томорно. Хүсэл сонирхол нь өөрчлөгдөнө, ааштай болно, дугарахаа болино, магадгүй ээж аавыгаа үзэн ядна хаха. Нөхөр яадгийг бол ёстой хэлж мэдэхгүй байна, хүн хүнээс л шалтгаалах байх. Дээрээс нь ээж аав нар нас ахиж, асаргаа халамж илүү хэрэгтэй болно.
Тэгэхээр энэ бүх өөрчлөлтөд бэлдэж, хүүхдүүдийнхээ өсвөр нас, идэр насанд нь аль болох асуудал бага байлгаж, хэн хэндээ амар байхыг хүсвэл бага балчирт нь хамт байх цаг гаргаж, зөв хүмүүжүүл. Тэдэнтэй үргэлж ярилц, дэмж, ойлгуул. Хэлэхэд амархан хэдий ч хамгийн хэцүү ажил гэдгийг ээж болгон мэднэ. Харин ээж аавууддаа тусалж, халамжлахад хамгийн их хэрэгтэй зүйл нь мөнгө л байх. Сувилал амралтын газар явуулах, эм тариа авч өгөх гэх мэт.


Миний хувьд дээрх асуудлуудад бэлдэж, ажил мэргэжилдээ сайжирахад 6-7 жил л үлдэж байх шиг байна. Энэ бол маш бага хугацаа. Тиймээс би цаг мөч бүрийг үр дүнтэй, сурч бүтээж, утга учиртай өнгөрөөхийг хичээдэг. Үүнээс гадна “бүхнийг шийддэг” санхүүгийн чадамж бол маш чухал учраас одооноос тэтгэврийн болон яаралтай үед хэрэглэх хуримтлалаа бүрдүүлж эхлэх нь чухал. Уул нь болж өгвөл үүнээс ч эрт эхлэх ёстой. Дээрээс нь нэмээд бүтэн цагийн ажлаас гадна өөр нэмэлт орлоготой байвал санхүүгийн баталгаа болж өгөх тул тийм эх үүсвэрүүд бий болгохыг зорьж байна. Эрүүл мэндийн хувьд дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт байхад гайгүй болно дөө.

Залуучууд цаг хугацаа мөнх юм шиг санаж, тэр хэрээр цагаа дэмий зүйлд их үрдэг. Би ч өөрөө тийм л байсан. Харамсалтай нь эргээд харахад амьдрал маш богинохон, тэр дундаа залуу нас бол нүд ирмэхийн зуур л дуусдаг. Нэг л мэдэхэд хүмүүс “та, аниа, эгээ” гээд л дуудна шүү дээ. Тиймээс би залуу дүү нарыгаа өөртөө байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цаг хугацааг ирээдүйдээ зориулж, хэрэгтэй зүйл бүтээж өөртөө, амьдралдаа, гэр бүлдээ хөрөнгө оруулаасай гэсэн сэтгэлээр тэдэнд зориулж энэ нийтлэлээ бичиж сууна.


Дээрх асуудлууд 40 гарсан хүмүүст бага зэрэг хүндээр тусвал юуны түрүүнд уучлалт хүсье. Гэхдээ л бодит байдлыг би иймээр төсөөлж байна. Төсөөлөл үнэн байх тусам шийдэл нь оновчтой байна. Мөн өөрөө эмэгтэй болохоор эмэгтэй хүний зүгээс л бичлээ, эрчүүдэд юу бодогддогийг ёстой мэдэхгүй.


COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: 40 настай уралдаж амьдрах нь
40 настай уралдаж амьдрах нь
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjvUQ9P39dsSo_ycpmJuBCo7u24vHqud5GXYleaLO4ed9Z6Ts-7HNE5w8l7eFkeKWi01SUyS-08GCBrVeap9G4UAA0Mm1eGJlKXQR-OXKeRtTYUIjUhjyBibz89BytamdXysDXkTnRh6fU/s320/555.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjvUQ9P39dsSo_ycpmJuBCo7u24vHqud5GXYleaLO4ed9Z6Ts-7HNE5w8l7eFkeKWi01SUyS-08GCBrVeap9G4UAA0Mm1eGJlKXQR-OXKeRtTYUIjUhjyBibz89BytamdXysDXkTnRh6fU/s72-c/555.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2019/11/40.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2019/11/40.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy