feawfaewgae

Гадаадад сургах зуучлалын үйлчилгээг зөв сонгох нь

Сүүлийн үед “Гадаадад тэтгэлгээр сургана”, “Гадаадын их дээд сургуулиудад тэнцүүлнэ” гэх томоохон амлалт бүхий сургалт зөвлөгөөний төвүүд гадуур их харагдах боллоо. Энэ тухай өөрийн бодол туршлагаа хуваалцаж, та бүхэнд бодит байдал, явц ямар байдгийг тайлбарлаж, бусдын гарт ирээдүй болон мөнгөө даатгахаас өмнө, шийдвэрт тань зөвөөр нөлөөлөх зорилгоор энэхүү постыг бичлээ.


Миний хувьд өөрийн биеэр элдэв тэтгэлэг, сургуульд өргөдөл өгч явсан туршлага дээрээ суурилан бусдад дэм болох үүднээс ойр зуур зөвлөгөө өгч, нийтлэл бичдэг. Гэхдээ би хэзээ ч бусдад “Чамайг тэнцүүлнэ”, “Гадагш явуулна” гэж амлаж байгаагүй. Хүмүүс намайг зөвлөх, зуучлах үйлчилгээ хийж болохгүй юм уу гэж асуух нь олонтой. Харин би ийм ажил хийхийн цаана ямар их хариуцлага, урт хугацааны ажиллагаа, оролдлого ордгийг мэддэг тул (нилээн өндөр үнээр хийхгүй л бол) одоохондоо ийм бизнест хөл тавьж зүрхлэхгүй байна. Миний зөвлөгөө өгч, тусалж байсан 5-6 хүн тэтгэлэг болон хувийн шугамаар сургуульд тэнцээд явсан, гэхдээ энэ нь тэдний өөрсдийнх нь сайных л байсан. Шулуухан хэлэхэд бусдыг тэтгэлэг болон сургуульд тэнцүүлж гадагш явуулах нь тийм амар ажил биш юм. Яагаад гэдгийг тайлбарлая:

Зөвлөгөө өгч байгаа хүн өөрийг чинь маш сайн мэддэг болох хэрэгтэй
Хэн нэгэн нь танд хэрэгтэй, бодитой, тохирох зөвлөгөөг өгөхийн тулд өөрийг чинь сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн амьдрал, хайр дурлалын асуудал ч биш, боловсролын зөвлөгөөнд ч хамаатай. Тиймээс танд зөвлөгөө өгөх хүн ядаж өөрийн чинь хувь хүний мэдээлэл, хүсэл сонирхол, өнгөрсөн түүх, ажлын туршлага, алсын зорилгыг чинь сонсож байж тохирсон зөвлөгөө өгч чадна. Хамгийн багадаа сүүлийн таван жилийн мэдээлэл гэсэн үг. Үүнийг нэг уулзаад ойлголцох нь юу л бол. Тэгэхээр та зөвлөгөө өгч байгаа хүнээ хэр ул суурьтай хандаж байгааг ажиглаарай. Хэрэв тантай тулж ажиллахгүй, нэг удаагийн анкет бөглүүлчихээд асуудлыг шийдэх гээд байвал өөр сонголт хайх нь зүйтэй.

Хүн бүр өөр тул тухайн хүнд л тохирсон зөвлөгөө байх ёстой
Хэн нэгэн хүссэн сургууль, тэтгэлэгтээ тэнцэх эсэх нь ерөөсөө л тухайн хувь хүнээс шалтгаална. Гэтэл хүн болгоны түүх намтар, хүсэл сонирхол өөр өөр байдаг. Зөвлөгөө өгөх хүн чинь таныг судалсны дараа, өмнөөс чинь танд тохирох хөтөлбөр, сургуулийг хамт судлах ажилд гарна. Хэрвээ энэ ажилдаа гаршсан бол шууд санал болгох ур чадвартай байж магад. Эсвэл ядаж хаанаас яаж хайхаа тэр мэднэ. Гэхдээ Монголд ингэтлээ мэргэшсэн хүмүүс ховор байх. Дээрээс нь хүн хүний хэлний түвшин, шаардлагатай шалгалтуудын оноо, хийж байсан сайн дур, нийгмийн ажлын оролцоо, намтар өөр өөр тул түүнийг нь аль өнцгөөс, яаж өргөдлийн материалд тусгах талаар зөвлөгөө өгөх нь бас нэгэн ур чадвар, туршлага шаардана.

Өргөдлийн материал гэдэг нь цаашаа сургууль, тэтгэлгийн шалгаруулах комисст очиж байгаа бүх бичиг баримт, шалгалтын оноо, эсээг хэлнэ. Хэрвээ зөвлөх тань үнэхээр сайн бол эдгээрийн талаар бүхий л мэдлэгтэй байхаас гадна, таныг чиглүүлж өгөх ёстой. Мэдээж хэн нэг нь таны өмнөөс эсээ, өргөдөл бичиж болохгүй. Харин хэрхэн сайн бичих талаар зөвлөгөө өгч болох бөгөөд гадаадад ийм үйлчилгээ 3000 ам.доллараас эхэлдэг.

Миний ажигласан туршлагаас бол зарим хүмүүст цаг гаргаад хэчнээн  зөвлөж, дэмжсэн ч тэд өөдөө дээшилдэггүй, бүх юмаа бэлдүүлэх гээд зүтгэчихнэ. Болохгүй бол уурлана. Харин зарим нь угаасаа өөрсдөө чармайлттай, жоохон дэмжээд өгөхөд хурдан амжилт гаргадаг. Тэгэхээр хэрвээ би ийм бизнес хийдэг бол цаг зав, биеийн амраа бодоод, тодорхой шалгуур тавьсны дараа зөвхөн чармайлттай, өөрөө зүтгэлтэй хүмүүстэй л ажиллах байсан.

Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан хүн бүрийн сургуульд тэнцэх хугацаа өөр байна. Гэтэл ихэнх хүмүүс танилцаж ч амжаагүй байж шууд “Би гадагшаа явмаар байна, яаж явах уу?” гэж асуух нь элбэг. Ийм учраас та дараа хэн нэгнээс зөвлөгөө тусламж хүсэхдээ ядаж өөрийн гэрийн даалгавараа хийчихээд, дээрх зүйлсийг бодолцоод асуултаа зөв тавиарай.

Эрсдлийг ойлголцох
Хэн нэгний цаг хугацаа, ирээдүйг хариуцаж, түүнд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэдэг бол маш хариуцлагатай ажил. Зөвлөгөө өгч, авч байгаа аль аль тал нь эрсдэл буюу сургуульд тэнцэхгүй байх магадлалыг ойлголцож, зөвлөгөө авч байгаа нь гарч байгаа зардал, цаг заваараа дэнчин тавьж байгааг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн асуудал болоход гомдолгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан өөрөө буруутай байсан ч бусдыг буруутгах гээд байдаг талтай. Энэ тал дээр бүр эхнээсээ ойлголцоод гэрээ байгуулах хэрэгтэй.

Цаг бол алт. Үнэ дагаж чанар
Аливаа сургуульд өргөдөл гаргаж, тэнцээд явах нь багадаа бүтэн жил, ихдээ нилээн хэдэн жилийн хугацаа ордог, тэвчээр хат шаардсан ажил. Тэгээд энэ бүхний турш, алхам бүрт чинь хэн нэгэн байнгын зөвлөгөө өгөөд явах гэж байгаа бол ийм үйлчилгээ хямдхан олдоно гэж саналтгүй. Хүн цаг заваа гаргаад үйлчилж байгаа бол түүндээ тохирсон ажлын хөлс нэхэх эрхтэй. Тиймээс хэн нэг нь таныг “хямдхан, хурдан” явуулаад өгье гэж байгаа бол хулхидуулахаасаа өмнө ахиад нэг сайн бодоод үзээрэй. Харин үнэхээр хийж байгаа ажлаа сайн мэддэг туршлагатай хүмүүс байвал үйлчилгээний хөлс дээр нь битгий гар татаарай.

Өөрийн боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх нь хүн бүрт байдаг хүсэл сонирхол. Ялангуяа гадаадад, өр зээлгүй суралцах бол олон хүний зорилго байдаг. Тийм ч учраас хаанаас яаж эхлэх учраа олохгүй хүмүүст зориулсан ийм үйлчилгээ үзүүлэх орон зай, зах зээл байгааг хараад зөвлөх үйлчилгээ, сургалтын төвүүд нээгдэж байгаа байх. Хамгийн гол нь тухайн байгууллагын туршлага, хандлага, чанарыг харгалзаж байж үйлчилгээг нь сонгоорой гэж захия. Гадагшаа явуулна гэж найдаад мөнгөө өгч алдсан олон хүний гашуун түүхээс сонссон учир үүнийг бусдад сануулга болгож анхааруулав.

(Жич: энд хэлний курс, хөдөлмөрийн зуучийн талаар ерөөсөө яриагүй болно).


-->

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Гадаадад сургах зуучлалын үйлчилгээг зөв сонгох нь
Гадаадад сургах зуучлалын үйлчилгээг зөв сонгох нь
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7NJkFLIWnHEHFwYAHFs_GCOJWaFHc5nqJePrKf5Ee6uvgYT5Ho6SiFWAOUzaITg0BQv5AFbocXoGCchJ-QQiePjbaZ9vOos6d4WTeH0dxsWH7b41_h_BF8sRBVq23rDT6LTAuNCvLVqI/s640/intl.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7NJkFLIWnHEHFwYAHFs_GCOJWaFHc5nqJePrKf5Ee6uvgYT5Ho6SiFWAOUzaITg0BQv5AFbocXoGCchJ-QQiePjbaZ9vOos6d4WTeH0dxsWH7b41_h_BF8sRBVq23rDT6LTAuNCvLVqI/s72-c/intl.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2017/08/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2017/08/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy