Сүүлийн үед Улаанбаатарт
кофе шоп нилээн ихэссэн харагдана. Ямар ч байсан чанартай кофе уух гэж хайж хол явах хэрэггүй болсон. Хүмүүс кофег ихээр уудаг болж, кофе шопт
ажил ярьж, хичээл хийдэг болох нь ажиглагдсан. Харин хүмүүс кофег захиалах
дээрээ тулахаар олон төрлийн гадаад нэртэй кофег тэр бүр ялгадаггүй юм шиг санагддаг. Заримдаа баристерүүд (кофе хийдэг хүн) өөрсдөө ялгааг нь мэддэг юмуу гэх тохиолдол бас гарна. Би ч анх учрыг нь олдоггүй байсан. Их сургуулийн солилцоогоор Япон явахдаа 2 сар
Tully’s хэмээх [японы] Starbucks-ийн дараа ордог кофе шопт цагаар баристераар ажилласнаар энэ бүгдийн ялгааг нэгд нэгэнгүй мэддэг болсон
түүхтэй. Ингээд та бүхэнд кофе хоорондын нэрний ялгааг тайлж өгье.
Эспрессо – Нунтаг кофег
машинд хийгээд, өндөр даралттай бага зэрэг буцалсан усаар шахаж амтыг нь
гаргасан кофег хэлнэ. Бусад ихэнх кофег эспрессо ашиглаж хийдэг. Тиймээс цаашид эспрессо гээд яриад явчихъя. Хүмүүс
эспрессог дангаар нь захиалж уудаг бөгөөд энэ нь бага хэмжээтэй хэдий ч нилээн
хүчтэй амттай, гашуун байдаг. Эспрессо машины нэг цоргоноос 1 удаад 30 мл-ээр гарна.
Доппио – Эспрессог 2 дахин
хийсэн кофег хэлнэ. 60 мл эспрессо гэсэн үг. Эспрессо машинаас нэг цоргоор
30мл-ээс илүү эспрессо гарах боломжгүй байдаг тул хоёрыг нийлүүлдэг. Заримдаа
нэг эспрессог нэг ШОТ ч гэж нэрлэх нь бий.
Ристретто – Эспрессо шиг
мөртлөө нунтаг
кофег шахах ус нь тал хувиар бага.
Илүү өтгөн мөртлөө бага хэмжээтэй
эспрессо гэсэн үг.
кофег шахах ус нь тал хувиар бага.
Илүү өтгөн мөртлөө бага хэмжээтэй
эспрессо гэсэн үг.
Ланго – Ристреттоны эсрэг,
нунтаг кофег 2 дахин их усаар
шахаж гаргасан эспрессог хэлнэ.
Тэгэхээр илүү шингэвтэр, ус
ихтэй эспрессо гэсэн үг.
шахаж гаргасан эспрессог хэлнэ.
Тэгэхээр илүү шингэвтэр, ус
ихтэй эспрессо гэсэн үг.
Маккиато – Эспрессо дээр нэг
халбага
хөөсөрсөн сүү хийсэн кофе. Маккиато нь сүү,
эспрессо хоёр хосолсон кофенууд дундаас
кофе сүүний харьцаагаараа хамгийн
өндөр кофены агууламжтай байдаг.
хөөсөрсөн сүү хийсэн кофе. Маккиато нь сүү,
эспрессо хоёр хосолсон кофенууд дундаас
кофе сүүний харьцаагаараа хамгийн
өндөр кофены агууламжтай байдаг.
Каппучино – Хүмүүсийн
харьцангуй сайн мэддэг кофе. 60мл эспрессо шот, 60мл буцалгасан/ууршуулсан сүү,
60мл сүүний хөөс байдаг. Мэдээж хэмжээний хувьд ямар хэмжээтэй аяганд
захиалснаас шалтгаална
Аффогато – Нэг халбага
зайрмаган дээр
2 шот (60мл) эспрессо хийнэ.
Үүнийг кофе гэхээс илүү бас дессерт
маягаар захиалж иддэг.
Мокка (Моча биш) – 60мл эспрессо дээр
60мл шоколад, 30мл буцалгасан сүү. Шоколад нь
нунтаг хуурай какао, эсвэл шоколадны сироп
гэх зэрэг янз бүрээр орлуулж хийдэг.
Мөн хар шоколад эсвэл сүүтэй
шоколад ч байсан болно.
Мөстэй кофе – 60мл эспрессо дээр мөс хийж хүйтэн болгоно. Өөр зүйл нэмэхгүй. Мөстэй латтег ч мөн адил эспрессо дээр ХҮЙТЭН СҮҮ, мөс хийдэг. Гэтэл Монголд зарим газрууд халуун сүүн дээр эспрессо хийчихээд дээр нь мөс хийж байсан тохиолдол бий.
За
ингээд та бүхэн дараа кофе шоп орохдоо захиалган дээр санаа зоволтгүй боллоо.
Дээрх үндсэн кофений төрлөөс гадна маш олон төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд тухайн
кофений салбаруудаас шалтгаалж янз янз байдаг болсон. Тухайлбал Starbucks
Фрапучиног зун цагт төрөл төрлөөр хийдэг, мөн Мача буюу ногоон цайг ашиглан
төрөл бүрийн уух зүйл хийдгийг анзаарсан байх. Сайн чанартай кофены хамгийн чухал зүйл нь кофены үр буюу coffee bean. Энэ нь дотроо төрөл төрөл байдаг бөгөөд тусдаа ярихаар урт сэдэв болно.
Кофе
хийнэ гэдэг нь өөрөө маш нарийн урлаг байдаг ба кофег таалж ууна гэдэг ялгаагүй
бас нэгэн урлаг. Хүн хүний кофегоо уух арга нь янз янз байдаг ба миний хувьд
ялангуяа миний уух дуртай аргаар биш, жор нь алдагдсан үед сэтгэл дундуур
байдаг. Ийм тохиолдолд үйлчлүүлэгч та үнэтэй кофе авч байгаагийнхаа төлөө
гомдоллож шинээр, хүссэнээрээ хийлгэж Монголын баристеруудын чадварыг
сайжруулах үүрэгтэй шүү.