Сүүлийн хоёр жил би Нийгмийн Даатгалын Дэвтэр-тэйгээ их найзлах болсон. Монголдоо суурин байхгүй болохоор энэ тал дээр ч нэг их санаа зовохгүй, ямар чухал ач холбогдолтой болохыг нь ойлгохгүй яваад байж. Өнгөрсөн жил ажлаасаа гарахад найзууд түр ажилгүйдлийн тэтгэмж авч болох тухай ярихад нь жоохон судалтал би шаардлагыг нь хангасангүй. Учир нь би хуучин ажилдаа яг 8 сар болоод гарсан байлаа. НДТ-ийн тухай илүү мэдээлэлтэй байсан бол ядаж 9 сар ажиллаж гараад тэтгэмж хөөцөлдөх байсан байх. Тиймээс хүмүүс энэ талаар мэдээлэлтэй байвал ажил, амьдрал төлөвлөлтөнд нь хэрэгтэй юм болов уу гэж бодоод маш энгийнээр буулгав.
Мэдээллийг Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем болох Legalinfo.mn сайтаас авав. Бүр дэлгэрүүлж уншихыг хүсвэл энэ холбоосоор ороорой: http://www.legalinfo.mn/details/25
Хүүхдийн мөнгөний талаарх журмыг эндээс уншиж болно: http://www.legalinfo.mn/law/details/636