feawfaewgae

Харвардын Бизнесийн Сургууль Элсэгчиддээ Хайдаг 10+1 Шинж Чанар

Харвардын Бизнесийн Сургууль (Harvard Business School) бол дэлхийн номер нэг бизнесийн сургууль.

2014 онд тус сургуулийг төгсөгчдийн 93% нь ажлын санал авсан бөгөөд тэдний дундаж үндсэн цалин нь $125,000 байсан байна.

Харвардын Бизнесийн Сургуулийн боловсрол эзэмших нь бодитой үр дүнгээ өгөх нь ойлгомжтой хэдий ч тус сургууль нь жирийн нэг анкет буюу элсэгчийг аваад байхгүй нь ойлгомжтой.



Тэгэхээр бусдаас ялгарахын тулд яах ёстой юм болоо?

Стейси Блакман хэмээх бүсгүй өөрийн консалтинг компаниар дамжуулан дэлхийн шилдэг MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөрүүдэд хүмүүсийг элсэн ороход нь тусалж зөвлөгөө өгдөг байна. Тэрээр өөрөө 2 мундаг бизнес сургууль төгссөн бөгөөд дараах 10 чанар нь таныг элсэлтийн коммист олны дундаас ялгарахад тусалж чадна гэж дүгнэсэн байна.

Англи хэлээрх нийтлэлийг эндээс уншаарай: 

Энэ зуур өөрийн бодлоо нэмэрлэхэд, зөвхөн Харвард гэлтгүй гадаадын сайн сургуулиудад  ямар ч чиглэл, мэргэжлээр элсэн ороход эдгээр чанар тус болох болов уу. Оюутан залуус ер нь Харвардад ороход ямар хүн байх ёстой юм? гэж их асуудаг. Тэгвэл хариулт нь энэ байна. Харин орчуулсан миний хувьд эдгээр үгнүүдийг Монгол хэлнээ буулгах гэж нилээн хүндрэл болов. Яг таг тохирсон, час хийсэн нэг үг олдсонгүй тул чадлынхаа хэрээр дүйцүүлэв.

1. Нөлөө бүхий манлайлал (high-impact leadership)
“Чиний өнгөрсөн хугацаанд хийж байсан манлайллын ажлууд, үзүүлэлтүүд чинь ирээдүйн зорилго мөрөөдлөө биелүүлж чадах эсэхийг чинь хэмжих хэмжүүр болно” хэмээн Блакмэн бичжээ. Иймд чи өмнө нь үнэхээр өөрчлөлт, шинэчлэл болохуйц зүйл хийж, жижиг том нь хамаагүй ямар нэг баг удирдаж байсан гэдгээ харуулах хэрэгтэй. Үүнд амжилт гаргасан эсэх чинь тийм ч чухал биш, харин чи эргэн тойрондоо нөлөө үзүүлж, хийж бүтээсэн зүйлтэй, шинийг санаачилсан байх ёстой.

2Хүчин зүтгэл (service)
Чиний амжилтууд чамайг хэн болохыг хэрхэн тодорхойлж байгааг элсэлтийн комисс баталгаа, баримттайгаар харахыг хүсдэг. Өөрийн хүрээнийхэн, цаашилбал нийгэмдээ үйлчилж, хувь нэмэр оруулснаа жишээгээр харуулах нь хоёр чухал шалтгаантай:
1)    Чиний сонирхол, үзэл бодол, хүсэл мөрөөдлийн талаар илүү сайн ойлголт авахад тус болно.
2)    Нийгэм эсвэл өөрийг чинь хүрээлж буй хүмүүст оруулсан хувь нэмрийг чинь харж байгаад хэрвээ тухайн сургууль элсэж орвол сургуулийн орчиндоо хувьд нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, чадвартай эсэхийг харахыг хүсдэг.

3. Шийдэл гаргах чадвартай байх (solutions oriented)
Харвардын бизнесийн сургуульд ашигладаг сургалтын материал болох “Case”[1] -үүд “Чи юу гэж бодож байна вэ?” гэж асуухаас илүү “Чи байсан бол ямар шийдэл гаргах байсан бэ?” гэсэн асуулт тавьдаг. Байгаа мэдээллийг боловсруулж, тулгараад байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвар чухал хэдий ч чи түүнээс илүү зүйлийг баталж харуулах ёстой. Өөрийн дүн шинжилгээ, дүгнэлтээ нэгтгэж, түүнийхээ үндсэн дээр төлөвлөгөө боловсруулж, хамгийн гол нь тэр төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлсэн эсэхийг элсэлтийн комисс харахыг хүсдэг.


[1] Бодит амьдрал дээр болсон явдал, бизнесийн бодит жишээн дээр тулгарсан асуудал, нөхцөл байдлыг товчилж, дүн шинжилгээ хийх зориулалттай, тусгай аргаар бичсэн сургалтын материалыг хэлнэ.



4. Хүсэл сонирхол, тэмүүлэл (passion)
Хүн хүсэл тэмүүлэлтэй байх нь сургууль, бизнесийн аль алинд нь илүү өндөр бүтээмжтэй, идэвхтэй байхад тус болдог. Гэхдээ чи хийж байгаа ажилдаа хүсэл сонирхолтой байгаад зогсохгүй, өөрийн хамт ажиллаж байгаа эргэн тойрны хүмүүстээ тэр хүсэл сонирхлоо түгээж, үлгэр жишээ хүн байх хэрэгтэй.

5. “Case”-ээр сурах арга барилыг эзэмших чадвар (case method compatibility)
Анх Харвардын бизнесийн сургууль энэхүү кэйс хэлбэрийн сургалтын материалыг зохиосон бөгөөд өдгөө Харвардын бүх сургуулиуд хэрэглэж, дэлхийн бусад сургуулиуд Харвардаас кэйсүүдийг нь худалдан авч, сургалтдаа ашигладаг жишигтэй. Харвардын сургуулиудаас Бизнесийн сургууль нь хичээлийн хөтөлбөртөө кэйсүүдийг тогтмол хэрэглэдэг бөгөөд кэйсийг ашигласнаар оюутнууд жинхэнэ амьдрал дээр тулгарах асуудалтай харьцаж, дүн шинжилгээ хийн, бодитой шийдвэр гаргах дадал туршлага болдог. Тиймээс элсэлтийн комисс эдгээр кэйсүүд дээр ажиллаж чадахуйц оюуны бядтай, харилцааны ур чадвар сайтай, бусдын санаа бодлыг хүндэлдэг, бусдадаа зааж өгөхөөс гадна бусдаасаа суралцах хүсэлтэй хүмүүсийг хайдаг.

6. Өөрийгөө мэддэг байх (self-awareness)
Онцгой ур чадвар, амьдралдаа хийж бүтээсэн зүйлсээ эргэцүүлэн бодож, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, алдаа оноо бүрээс юу сурснаа өөрөө дүгнэдэг чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийн чинь амьдрал, ажил мэргэжилд тохиолдох аливаа үйл явдлыг зүгээр өнгөрөөх бус түүнээс сурсан зүйлээ ирээдүйдээ ашиглаж чаддаг байхыг хэлнэ.

7. Алсын хараа (vision)
Харвардын бизнесийн сургууль “Дэлхийд өөрчлөлт хийх манлайлагчдад боловсрол олгоно” гэсэн уриатай байдаг тул хувийн намтар дээрээ нэг мундаг сургуулийн нэр бичихийг хүссэн хүмүүс хайдаггүй. Хэрэв Харвардын хэмжээний шилдэг сургуульд элсэж ормоор байгаа бол томоор сэтгэх хэрэгтэй.

8. Шударга байдал (integrity)
Шударга байдал бол бусдад хүндэтгэлтэй хандахаар зогсохгүй, нэгхэн зан чанараар тодорхойлогддоггүй. Шулуун шударга зан бол хэд хэдэн зан чанараас бүрддэг. Үүнд: хүний итгэл хүлээх, бодит байдлаас айдаггүй байх, аливаа юмны үр дүнг үздэг, асуудлыг шийдвэрлэж чаддаг, амьдралаас үнэ цэнэтэй утга учир олж чаддаг зэрэг чанарууд багтана. Тэгэхээр амьдрал дээр ёс зүйн сорилттой тулгарч, тэр үед ёс зүйг баримталж, үнэнч шударга байдлаар хандан тухайн асуудлыг хэрхэн шийдэж чадснаа харуулах ёстой.

9. Санаачлага (initiative)
Харвардын их сургууль элсэгчдийг сонгохдоо байгаа орчиндоо дасан зохицох хүн биш харин орчноосоо, бусдаас ялгарах хүмүүсийг хайдаг. Иймд чи шинэ сэдэв, шинэ санаачлага эхлүүлэх чадвартай гэдгээ жишээн дээр баталж харуулах хэрэгтэй. Бусдаас үүрэг даалгавар, зааварчилгаа аваад түүнийгээ амжилттай биелүүлдэг бус харин өөрөө санаачилга гаргаж, сайн дураараа тэр ажлыг амжилтад хүргэж чадсан хүмүүсийг хайдаг.

     10. Бие дааж, боловсорсон байдал (maturity)
Бие даана гэдэг нь хөгшрөх тухай биш, харин илүү ухаалаг болохыг хэлж байгаа юм. Тиймээс аливаа ажлыг хэр удаан хийснээ ярихаас илүүтэйгээр одоогийнхоо байгаа байдалд хүрэх замналдаа хэрхэн өөрийгөө хөгжүүлж, суралцаж, ертөнцийг үзэх үзэл чинь төлөвшсөн талаарх ойлголт юм.

Үнэнээ хэл, өөрийнхөөрөө бай
Энэ нэмэлт зөвлөгөө бол Хонгорзулын хувийн зүгээсээ өгч буй зөвлөгөө юм. Хүмүүс дээрх бүх зүйлийг хараад зарим нь дагаад, өөрт байгаа шинж чанараа засч, сайжруулж, энэ байдлаар илэрхийлэх гэж оролдох байх. Харин зарим нь хэвэнд цутгасан хүүхэлдэй шиг өөрийнхөөрөө биш, бусдыг дуурайх эсвэл бусдад таалагдахын тулд өөр хүний дүр эсгэж магадгүй. Ингэхээсээ өмнө сайн бодоорой. Элсэлтийн комисс нь өөр асуултуудын хариу хэрхэн хоорондоо уялдаж байгааг төвөггүй мэдэх чадвартай хүмүүс байдаг учраас горилогчид тэдний сонсохыг хүссэн хариултыг хэлж байна уу эсвэл чин сэтгэлээсээ ярьж байна уу гэдгийг амархан ялгана. Түүнээс гадна нэгэнт чи худал хэлж, дүр эсгэж бусдад өөрийгөө танилцуулаад, тэр үйлдэл чинь хэзээ нэгэн цагт баригдвал амьдралын чинь замнал дардан гэхээсээ илүү төвөгтэй л байх болов уу. Чадсан ч, чадаагүй ч өөрийнхөөрөө байвал хүмүүс чамайг илүү үнэлнэ. Нэг дүр эсгэвэл чи насаараа тэр дүрдээ тоглох хэрэгтэй болно. Алдсан итгэлийг олж авах шиг хэцүү юм байхгүй гэдгийг санаарай!

COMMENTS

Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Харвардын Бизнесийн Сургууль Элсэгчиддээ Хайдаг 10+1 Шинж Чанар
Харвардын Бизнесийн Сургууль Элсэгчиддээ Хайдаг 10+1 Шинж Чанар
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEggN3PW9ef8fyq1oH1RApjnp3mV0ZghVbPyrn-rfUOJmivmP1J9u581ZwW0PFwdEvU93DbPfpKJ3L9nJLSMAAU_CKg1I5N3AYlekEPgUOenzUxNSckLZvlh1f9chY8STm9vzUD58-iHwLk/s400/harvard-business-school.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEggN3PW9ef8fyq1oH1RApjnp3mV0ZghVbPyrn-rfUOJmivmP1J9u581ZwW0PFwdEvU93DbPfpKJ3L9nJLSMAAU_CKg1I5N3AYlekEPgUOenzUxNSckLZvlh1f9chY8STm9vzUD58-iHwLk/s72-c/harvard-business-school.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2015/07/10.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2015/07/10.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy