feawfaewgae

Google-д гүүглдэхээс өөр ажил, амьдралыг хялбарчлах хэрэгслүүд бий




Нэг удаа би найзаасаа мэдэхгүй зүйлээ асуутал “Тэнэг юм асуухаасаа өмнө эхлээд гүүглд!” гэж намайг загнаж байж билээ. Нээрээ л бид өнөөдөр мэдээ мэдээлэл, хорвоогийн юмс үзэгдэл, ойлгомжгүй асуулт, тэр бүү хэл өөрсдийгөө ч “гүүглдээд” хүссэн хариултаа авч болдог тийм гайхамшигт эрин үед амьдарч байна. “Гүүглдэнэ” гэдэг сүүлийн үед шинээр хэрэглэгдэх болсон нэр томъёо бөгөөд энэ нь Google хайлтын системд хайж байгаа нэр томъёо, асуултаа оруулаад хариу хүсэхийг хэлж байгаа юм. Гэхдээ Google гэдэг компаний цаана үүнээс гадна асар их хүч чадал бий.

Google компани нь өнөөдрийн байдлаар 395 тэрбум ам. доллараар үнэглэгдэх дэлхийн хоёр дахь том компани бөгөөд нэг хувьцаа нь 554 ам. доллараар зарагдаж байна. Гүүгл анх 1995 онд Larry Page, Sergey Brin гэсэн хоёр залуу танилцсанаас эхэлсэн урт түүхтэй юм. Дэлгэрэнгүй түүхийг эндээс харж болно: http://www.google.com/about/company/history/.

1996 онд Backrub нэртэй хайгуулын цахим систем хийх санаачлага гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тэд хэдэн арван компанийг өөрийн нэрэн дор нэгтгэж одоогийн вант улсыг байгуулсан билээ. Монголчууд бид Гүүглийг хайлтын систем гэдгээр нь сайн мэдэх байх, харин Гүүглийн цаана түүнээс их үр бүтээлтэй ажиллаж болох үйлдлийн системүүд бий.

Миний энэ нийтлэлийг бичих болсон гол зорилго нь та бүхэнд Гүүглийн хэр хүчирхэг гэдгийг ойлгуулахад бус харин тэдний үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд нь бидний амьдралыг хэрхэн хялбарчилж болох талаар товчхон хичээл заах гэсэн юм.

Би өөрөө гадаадад оюутан болохоосоо өмнө Гүүглийн хэрэгслүүдийг, тэднийг яаж ашигладгийг тэр болгон сайн мэддэггүй байсан. Тиймээс миний нэгэн адил мэдэхгүй байж болох тэдгээр хүмүүст, ялангуяа оюутан залуус, хэлний бэрхшээлтэй хүмүүст зориулав. Эхний ээлжинд хамгийн энгийн 6 хэрэгслийн талаар танилцуулъя. Та бүхэн дараах зургаан хэрэгслийг хэрэглэж сурснаар бизнес, ажил, сурлага чинь хамаагүй хялбар бөгөөд хурдан болж, эдгээр хэрэгслүүд танд мөнгө болон цаг хугацааг хэмнэхэд тусална.

Өнөөдөр зарим хүмүүс Yahoo хэрэглэсэн хэвээр байдаг. Миний хамгийн түрүүнд зөвлөх юм бол хурдхан Gmail хаяг нээцгээ! Учир нь миний заах дараагийн бүх үйлдэл энэ Gmail хаяг дээр чинь суурилна.

Нэг - Google Docs

Google Docs нь Гүүглийн нэг төрлийн аппликейшн бөгөөд бидний сайн мэдэх Microsoft Office-ийн Word л гэсэн үг. Харин Word-оос ялгаатай нь эдгээр баримт, файлууд нь байнга онлайн байж байх тул чи өөрийн компьютерээс хол байгаа тохиолдолд, (энэ Google doc-оо save хийж хадгалсан байхад) дараа нь дэлхийн хаанаас ч интернэтэд ороход тэр баримт чинь байж л байна.

Google doc-ийн бас нэг гоё зүйл нь өөрийн хийсэн бичиг баримт, файлаа бусдадтай "шейр" хийж (хуваалцах гэсэн үг) болно. Баруун дээд булан дээр байгаа цэнхэр SHARE гэсэн товчийг дараад шейр хийх хүнийхээ имейл хаягийг оруулна. Ингэх үедээ нөгөө хүн чинь чиний файлд өөрчлөлт оруулж болох үгүй, цааш түгээж болох үгүйг чи өөрөө тохируулна. Өөрчлөлт хийж болохоор тохируулбал шейр хийсэн хүн та 2 тухайн файл дээр хүссэн зүйлээ оруулж болно. Доторх мэдээллийг нь өөрчилж болохоос гадна 2 болон түүнээс олон хүмүүс нэгэн зэрэг тухайн файл дээр ажиллаж болдог нь олон хүмүүс хамтран ажиллахад нэн тохиромжтой хэрэгсэл юм. Хүмүүстэй файлаа шейрлэхдээ заавал урих албагүй, линк буюу холбоосыг нь хуулаад Facebook, Twitter, мессежээр ч явуулж болно. Google docs нь бусдаараа бид бүгдийн сайн мэдэх Word л гэсэн үг.



Хоёр - Google Drive

Google docs нь өөрөө Google drive дотор хадгалагдана. Үүнийг анх Гүүгл рүү орох нүүр хуудаснаас харж болно. Google drive нь хард драйвтай адил бөгөөд өөрийн хүссэнээрээ файлууд, бичиг баримтаа ангилж, ялгаж байруулж болно. Энэ нь одооны яриагаар "агаарт" байгаа файлууд юм. Агаарт байгаа гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр чи өөрийн drive дотор хадгалаад дараа нь хаанаас ч хамаагүй интернет холбогдоод файлуудаа хэрэглэж болно гэсэн үг. 

Үүнээс гадна зүүн дээд булангийн CREATE гэсэн улаан дээр дарвал шинээр хүссэн файлаа үүсгэж болно. Үүнд presentation, excel, зураг зурах, хүснэгт бөглүүлэх гэсэн сонголтууд бий. Эдгээр үүсгэсэн файлуудаа бас бусдадтай хуваалцаж болно. Бусад хүмүүс чамтай хуваалцаж болно. Энэ drive нь анх 15GB-ийн багтаамжтай тул хангалттай зай бий. Тэгэхээр хүмүүсийн хэрэглэх дуртай "флаш" одоо хэрэгцээнээс бараг гарч байгаа гэсэн үг. Хамгийн чухал нь чи gmail хаягныхаа нууц үгийг алга болгохгүй л бол бусад юм чинь алга болохгүй гэсэн үг.



Хүснэгт бөглүүлж санал асуулга авах заавар:



Гурав - Google+

Энэ нь дэлгэцнээ доорх байдлаар харагдах бөгөөд Facebook-тэй адилхан гэж ойлгож болно. Хүмүүс Gmail хаягтай буюу G+ данстай хүмүүсийг нэмж найзуудын хүрээгээ тэлж болно. Ингэсний дараа яг л Facebook шиг зураг, видео дүрс, статус найзуудтайгаа хуваалцаж болно. Таалагдсан юмныхаа дор +1 гэдгийг дарж бусдадтай хуваалцаж болно. 

Дөрөв - Google Hangouts

Google Hangouts-ийг Google+ эсвэл gmail-тэй хүмүүс хэрэглэж болох бөгөөд Facebook-ийн мессенжерээр чаталж болдгийн нэгэн адил энэ зүүн булан дээр гарч байгаа шиг хүмүүстэй чаталж болно. Хамгийн дээр байгаа хэсэг дээр нэрийг нь хайгаад л болоо. Би Монголчууд G+ нэг их хэрэглэддэггүй байх гэж боддог байсан харьцангуй олон хүн хэрэглэдгийг анзаарсан. 

Google hangout-ийн нэг давуу тал 2-оос дээш тооны хүмүүстэй, хамгийн ихдээ 10 хүнтэй Skype - аар ярьж байгаа юм шиг нэгэн зэрэг царайг нь харангаа ярьж болно. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд чанар сайтай. Мөн хамгийн догь зүйл нь харьцаж байгаа хүнтэйгээ өөрийн компьютерийн дэлгэцийг хуваалцаж тухайн юмны талаар дэргэд чинь байгаа юм шиг ярьж болно.




Тав - Google Calendar

Өнөө үед хүн болгон ажилдаа түүртэж завгүй байдаг үед цагаа зөв зохицуулах нь чухал. Үүнд Google Calendar таны ажлыг хөнгөлж өгнө. Google Calendar дээр тэмдэглэлийн дэвтэртээ цохож байгаа юм шиг хүссэн өдрийнхөө хүссэн цагт хийх зүйлээ тэмдэглэх бөгөөд хэрэв чи "ухаалаг" утастай бол утсан дээр чинь гарч ирж чамд сануулга өгнө. iPhone-тэй хүмүүс iCal хэрэглэдэг хэдий ч iPhone-гүй хүмүүст энэ нь илүү тохиромжтой юм.

Мөн чи ямар нэгэн арга хэмжээ, уулзалт оройн хоол зохион байгуулаад өөр хүмүүсийг урьмаар байгаа бол Google Calendar-аасаа тэдний имейл рүү нь урилга/сануулга явуулж болно.

Зургаа - Youtube

Бид бүгд Youtube-ийг дуу хөгжим, кино видео үзэж болдгоор нь сайн мэдэх байх. Харин чи заавал үзэгч нь байх биш бас өөрөө контент боловсруулагч нь байж болох юм. Энэ нь маш хялбархан бөгөөд бусдадтай видео хуваалцах, бараагаа сурталчлах, өөрийгөө танилцуулахад их үр дүнтэй хэрэгсэл. Яаж киногоо бусдад түгээхийг доорх видео-ноос хараарай.

Мөн Youtube хуудаснаа өөрийн үзэх дуртай сувгуудад subscribe хийх буюу тэдгээр сувгуудын үзэгч болвол тус сувгууд дээр тавигдсан шинэ мэдээлэл чамд байнга харагдана.

Эхний ээлжинд эдгээрийг хэрэглээд сурчихсан байхад таны ажил, хичээл чинь хурдан, цэгцтэй, хялбар болно. Цааш нь олон нарийн аппликейшнүүд бас байгаа учир тэднийг бас өөрийн заваараа сонирхолдоод тааруулаад хэрэглэж үзээрэй!


KEEP CALM AND GOOGLE!


Жич: Энэхүү нийтлэлийг Гүүгл ашиглаж бичсэн ба миний блог өөрөө Гүүглийн бүтээгдэхүүн



COMMENTS

BLOGGER: 10
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Google-д гүүглдэхээс өөр ажил, амьдралыг хялбарчлах хэрэгслүүд бий
Google-д гүүглдэхээс өөр ажил, амьдралыг хялбарчлах хэрэгслүүд бий
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiG1zI9ogPxqVLA8qPiaOQd_fQ7UiIiMyXyn2xuy7EQLf_MJGdOB-UfsSkMWEUnxzfoVu6qappSsQPMfoFn4aqP7Ow7NxWWSRaoXrVEBSrmZFr7nC3W2JBNAAlohUY91IESWLt1zERlyxI/s1600/Google.png
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiG1zI9ogPxqVLA8qPiaOQd_fQ7UiIiMyXyn2xuy7EQLf_MJGdOB-UfsSkMWEUnxzfoVu6qappSsQPMfoFn4aqP7Ow7NxWWSRaoXrVEBSrmZFr7nC3W2JBNAAlohUY91IESWLt1zERlyxI/s72-c/Google.png
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2014/06/google.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2014/06/google.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy